Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүхбаатар дүүргийн иргэдийг элэгний В, С вирусийн үнэгүй үзлэгт хамруулах өдөрлөг болж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн "Элэг бүтэн Монгол" өдөрлөг өнөөдөр Цэрэндоржийн /Улсын Их дэлгүүрийн өмнө/ талбайд болж байна.

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний вирусийн халдварыг эрт илрүүлэх, тархалтыг хяналтад авах явдал юм.

С вирус илэрсэн тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж. эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусийн эсрэг эмчилгээнд хамруулах юм
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Сүхбаатар дүүргийн хэмжээнд Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд зургаадугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 25-ныг дуустал элэгний В, С вирусийн эрт илрүүлэг, үзлэгт 1-20 дугаар хорооны 40-65 насны 17,790 иргэнийг хамруулах үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлээд байна. Цаашид 2018 онд 15-39 насны иргэдийг гэх мэт үе шаттай хамруулахаар төлөвлөөд байна.

Зорилтот насны иргэд үзлэг оношилгоонд хамрагдахад 2016, 2017 оны Эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд оршин суугаа харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх болон, С вирус илэрсэн тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж. эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусийн эсрэг эмчилгээнд хамруулах юм" гэв.

Өнөөдрийн өдөрлөгөөр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан, эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийж байна. Өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг