Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн НАМТРЫН ХАРЬЦУУЛАЛТ

A.Жаргал
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

- Сонгогчийн боловсролд - 

Монголчууд бид анх удаа хоёр саяулаа сонгуульд оролцож Монгол Улсын Тав дахь Ерөнхийлөгчөө сонгоход ердөө ТАВ хоног үлдээд байна. 

Сонгогчийн боловсролд зориулж iKon.mn сайт гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр буюу ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажил, бодлогыг ерөнхий 19 сэдэвт хуваан харьцуулан хүргээд байгаа юм. 

Тэгвэл энэ удаад иргэд, сонгогчдын гарт очоод буй нэр дэвшигчдийн өнгөрсөн хугацаан дахь ажил, амьдрал буюу намтрыг нь харьцуулан хүргэж байна. Ингэхдээ эхний графикаар долоон шатлал бүхий асуудлаар нэр дэвшигчдийн намтрыг хугацааны хэмжигдэхүүнээр харьцуулж үзлээ. Нэр дэвшигчдийн хувийн хэвшил, төрийн алба, боловсрол, сонгуульт алба болон бусад туршлагад зарцуулсан хугацааг (жилээр) нь та бүхэн графикаас харьцуулан харах боломжтой. (Төрийн алба, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, УИХ зэрэг сонгуульт ажлыг салган харуулав)

Дэлгэрэнгүй намтар болон графикаас нэр дэвшигчдийн онцолж болох хамгийн хамгийн гэснийг бичвэл:

  1. Гурван нэр дэвшигчийн хамгийн залуу нь С.Ганбаатар. Тэрбээр одоо 47 настай
  2. Гурван нэр дэвшигчээс хамгийн ахмад нь Х.Баттулга. Тэрбээр одоо 54 настай
  3. Гурван нэр дэвшигчийн хоёр нь Улаанбаатарт төрсөн. Нэг нь буюу С.Ганбаатар Баянхонгор аймагт төрсөн
  4. Гурван нэр дэвшигчийн хоёр нь буюу М.Энхболд, С.Ганбаатар нар  долоодугаар сард төржээ.
  5. Гурван нэр дэвшигчийн төрийн албанд хамгийн удаан ажилласан нь М.Энхболд.
  6. Гурван нэр дэвшигчээс хувийн хэвшилд хамгийн удаан ажилласан нь Х.Баттулга. 
  7. Гурван нэр дэвшигчээс хамгийн өндөр төрийн болон сонгуульт алба хашиж байсан нь М.Энхболд. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Одоо Монгол Улсын  Их Хурлын дарга. 
  8. Гурван нэр дэвшигчээс хамгийн өндөр төрийн шагнал авч байсан нь Х.Баттулга. Тэрбээр Монгол Улсын гавьяат тамирчин.
  9. Гурван нэр дэвшигчийн боловсролдоо хамгийн урт хугацааг зарцуулсан нь С.Ганбаатар. Гэхдээ боловсролын хамгийн өндөр зэрэг, цолтой нь М.Энхболд.

 

 
Дэлгэрэнгүй
 

М.Энхболд

Төрсөн он:  1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр,

Төрсөн газар: Улаанбаатар хот,

Боловсрол:

  • 1982 онд    Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
  • 1987 онд    Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
  • 1996 онд    Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
  • 1998 онд    ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
  • 2000 онд    Эдийн засгийн магистр,
  • 2002 онд    НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
  • 2003 онд    БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
  • 2006 онд    Орхон их сургуулийн Хүндэт доктор,

Мэргэжил:     Эдийн засагч

Ажил эрхлэлт:

  • 1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
  • 1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
  • 1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
  • 1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
  • 1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
  • 2005 оноос        Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,
  • 2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,
  • 2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
  • 2016 оноос       Монгол Улсын Их Хурлын дарга.

Шагнал:

  • 1999 онд Алтангадас одон
  • 2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • 2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2014 онд Сүхбаатарын одон
 

Х.Баттулга

Төрсөн он:           1963 оны гуравдугаар сарын 3-ны өдөр,

Төрсөн газар:       Улаанбаатар хот,

Боловсрол:

  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.

Мэргэжил: Зураач

Ажил эрхлэлт:

  • 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал
  • 1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2006 оноос Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

Шагнал:

  • 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
 

С.Ганбаатар

Төрсөн он:        1970 оны долоодугаар сарын 30-ны өдөр

Төрсөн газар:   Баянхонгор аймаг

Боловсрол:

  • 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн.
  • 1988-1989 онд МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл
  • 1989-1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет сурч байсан
  • 1991-1994 онд Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистр-т сурч байсан
  • 1994-1998 онд Хамерсмит вест лондон коллежийн HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан

Мэргэжил: Инженер

Ажил эрхлэлт:

  • 2001 - 2002 ХААН банк, Тусгай активийн газрын захирал
  • 2002 - 2003 Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш
  • 2003 - 2005 Удирдлагын Академид багш
  • 2004 - 2005 УИХ-ын даргын нийгэм, эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх
  • 2005 - 2007 Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
  • 2006 - 2008 Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн
  • 2007 - 2011 Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга
  • 2007 - 2012 Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч
  • 2012 - 2016 УИХ-ын гишүүн

 

Шагнал

  • Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
  • 2009 онд Оны шилдэг улс төрийн зүтгэлтэн, шилдэг эдийн засагч
  • ҮЭ-ийн хүндэт тэмдэг
  • Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
  • Алтан гадас одон
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.