Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд 2,211 КАМЕР шинээр суурилуулжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын хэмжээнд хоёр сарын хугацаатай, 60,000,000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг зарласан.

Уралдаанд нийслэлийн 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 15 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайд 534,431,328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2,211 камер шинээр суурилуулжээ.

"Камержуулалт" болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлыг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байна.

 

 

Эх сурвалж: НЦГ