Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 73 суманд утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг хүргэх төсөл бэлэн болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум,суурин газар өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернетэд холбогдоод байна.

Мэдээлэл харилцаа, холбооны салбарын дэвшилтэт технологийн хөгжлийн үр шимийг орон даяар түгээж буй энэхүү төслийн гурав дахь шатны үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд оролцлоо. Улмаар Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй онлайнаар холбогдож мэндчиллээ. 

Тэрбээр “Цахим сум” төслийн хүрээнд 2017 онд нийт 73 сум, суурин газрын иргэддээ утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг шинээр хүргэх төслийг эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр алслагдсан сум, суурин газарт суугаа 800 мянга гаруй иргэдийнхээ төрийн бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэх, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүнд суртал, чирэгдэлгүй болоход чухал ач холбогдолтой юм" гэв.

Фото: “Цахим сум” төслийн нээлт

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг