Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэтийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон нь ХУУЛЬ БУС гэж шүүхээс тогтоожээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
ЭҮ ТУЗ-ийн гишүүд, 2017.04.03

Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийг төрөөс 100 хувь бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Үүний дагуу Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газар, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар холбогдох ТУЗ-ийн гишүүдийг томилж, баталгаажуулсан билээ.  

Тэгвэл энэ асуудлаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн шүүхэд гомдол гаргаж энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдсан байна. 

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах ШҮҮХИЙН ШИЙДВЭР гарчээ. 

Шүүх хурлын шийдвэрээс харвал Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх болон энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газраас гаргасан шийдвэрүүд хууль бус тул хүчингүй болгохоор болжээ. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн​ шийдвэрт:

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй МУЗГ, ТӨБЗГ, ОӨУБЕГ-т  холбогдох “Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт  холбогдох “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгаврыг илт хууль бус болгохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
 
Даргалагч шүүгч М.Батзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шүүхийн албан ёсны мэдээллийг ЭНД дарж уншина уу.