Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн “Жаазтай TV” өнөөдөр худалдаанд гарч байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Айл гэрийн хананд өлгөсөн урлагийн бүтээл мэт “The Frame” нэртэй телевизийг Самсунг компани өнгөрсөн нэгдүгээр сард болсон CES арга хэмжээний үеэр үзүүлж байсан юм.

Тэгвэл энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн өнөөдрөөс буюу 18-ны өдрөөс дэлхийн улс орнуудад худалдаалагдаж эхэлжээ.

“The Frame” телевизийн 55 инчийн хувилбар $1,999 үнэтэй байх бол 65 инч нь $2,799 үнэтэй байна. Телевизийн хүрээний өнгө болон материалыг дэлгэцийн хэмжээнээс хамааран $200, $250-аар солих боломжтой гэнэ.

 

Худалдан авагчид нь 37 уран бүтээлчийн 100 орчим уран зураг, гэрэл зургаас сонгож, телевизийг үзээгүй үедээ дэлгэцэн дээр солигдож байхаар тохируулж болно. Мөн нэмэлт бүтээлүүдийг Art Store онлайн дэлгүүрээс худалдаж авах боломжтой юм.

Үзүүлэлтийн хувьд дөрвөн HDMI, гурван USB порттой ухаалаг 4K HDR TV ажээ.

 

Эх сурвалж: The Verge