Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: Найман хүн дөрвөн сая төгрөгийн эзэн болов

Б.Ану
2017 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын ээлжит сугалаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Өнөөдрийн тохирлоор тавдугаар сард хэвлэгдсэн 21 сая баримтаас бүртгэгдсэн 12 сая гаруй баримт сугалаанд оролцож 13,108 хүн азтан болжээ. 

АЗЫН ДУГААР:  67 87 85 08

СУПЕР ШАГНАЛЫН ДУГААР:  93 94 18 88

Тохирлоор азын дугаар таарсан баримттай 11,813 хүн 20 мянган төгрөг, 1,147 хүн 100 мянган төгрөг, 140 хүн 500 мянган төгрөг, найман хүн дөрвөн сая төгрөг, 0 хүн 20 сая төгрөг, 0 хүн 100 сая төгрөгийн азтан болов.

Харин супер шагнал болох 300 сая төгрөгийн эзэн тодорсонгүй.

Дараагийн азтан шалгаруулах тохирол долоодугаар сарын 16-нд болох юм байна.