Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Улс хоорондын ачаа тээвэрлэлтэд 1,500 орчим жолооч шаардлагатай байгаа"

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Автотээврийн үндэсний төв, “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвтэй хамтран зохион байгуулсан “АЖЛЫН БАЙР - АМЬДРАЛЫН БАТАЛГАА” сэдэвт өдөрлөгийн үеэр ажил хайгч 75 иргэнийг бүртгэн авч, аж ахуйн нэгж байгууллагын сул орон тоонд 53 иргэнийг зуучилсан бөгөөд  мэргэшсэн жолоочийн шалгалт авч үнэмлэхийг олголоо. 

Мөн жолоочийн ур чадвараа дээшлүүлэх гэж буй жолооч, тээвэрчдээ дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлэн мэргэшсэн жолооны сургалтын 9 байгууллагатай хамтран ажилласан юм.

Энэхүү ажлын байранд бүртгэх, зуучлах үйл ажиллагаа нь цаашид хэрэгжих бөгөөд иргэд, тээвэрчид та бүхэн “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвд хандан тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлуулан ажиллах боломжтой боллоо.

Дашрамд дурдахад улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцох 1,500 орчим жолооч шаардлагатай байгаа бөгөөд 1.5-2 сая төгрөгийн цалинтай ажилладаг юм байна.

Ажлын байрны мэдээ, мэдээллийг http://www.jobagency.mn/ цахим хаягаар болон “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвийн 9910-9153, 8820-0017, 9664-2923  утсаар лавлахыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.