Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай дээр ипотекийн найман хувийн зээлийн талаар зөвлөгөө өгч байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. 

Төрийн үйлчилгээг ард иргэдэд илүү ойрхон болгохын тулд салбарын яамууд өдөр алгасахгүй ээлж дараалан нээлттэй хаалганы өдөрлөгийг хийж байгаа юм.

 Барилга, хот байгуулалтын салбарын өдөрлөгт очсоноор хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой юм. Мөн ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ явагдаж байна.

Өдөрлөгт салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм.

Түүнчлэн өдөрлөгт Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны борлуулалтыг дэмжин ажиллагч Орон сууцны бирж, Барилгын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэгч "Барилгачин групп", барилгын салбарын мэдээ мэдээллийг түгээгч "Барилга.МН" сэтгүүл, www.barilga.mn сайт оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Өдөрлөгийн үйл ажиллагааг сонирхож ирсэн иргэдийн ихэнх нь орон сууцны үнэ өртөг болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийг сонирхохоос гадна, гэр хороололын дахин төлөвлөлт, цахилгаан дулаан, бохирын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж болох уу гэдэг талаараа харьяа салбарын зохион байгууллагчдаас асууж сонирхож байлаа.

Энэ мэт барилга, үл хөдлөх хөрөнгө, барилгын ханган нийлүүлэлт, орон сууцны үнэ ханшийн талаар бодит мэдээллийг авахыг хүссэн иргэд Барилга, хот байгуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөгийг зориорой. Өдөрлөг өнөөдөр маргааш үргэлжлэх юм.
 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг