Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Япон, БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ikon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хурал энэ 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уг хуралд оролцож буй БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн дэд захирал Ри Ён Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ярилцав.

 

Мөн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хуралд оролцож буй  Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки тэргүүтэй төлөөлөгчдийг 15-ны өдөр хүлээн авч уулзав.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны харилцаа эрчимтэй өрнөж, Стратегийн түншлэл хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Японы төлөөлөгчдийг “Улаанбаатарын яриа хэлцээ” бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.

 

Эх сурвалж: ГХЯ