Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Оргил 6 буудал” худалдааны төвд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн салбар нээгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг  нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1,220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.

Хотын дарга С.Батболд “Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна.

Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна” гэв.

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг