Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Салбартаа анх удаа “Петровис” групп Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх эрхтэй боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 15
Сурталчилгаа

Шатахууны үнэн зөв хэмжилтийн баталгаа болдог хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыг хийх итгэмжлэлийн гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газраас газрын тосны салбарт анх удаа “Петровис” группт гардууллаа. 

Ингэснээр “Петровис” групп нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцлөх саванд: 

  • Онооллын хүснэгт зохиох
  • Оношилгооны үл эвдэх сорилт хийх
  • Хэт авианы сорилт хийх
  • Механик хэмжилт хийх
  • Шатахууны хэмжих хэрэгслүүд болох сүмбэнметр, туузан метр, мерникт шалгалт тохируулга хийх бүрэн эрхтэй болж, энэ төрлийн үйлчилгээг салбарынхаа бусад байгууллагуудад үзүүлэх боломж бүрдлээ.

Хэрэглэгчдэд баталгаажсан хэмжих хэрэгслээр шатахууныг хэмжиж харуулах боломжтой

 

НИК ХХК-ийн Инженер техник эрхэлсэн дэд захирал Д.Буянхишигээс цөөн зүйлийг тодрууллаа.

- Юуны өмнө танай хамт олонд салбартаа анхдагч болж, хэмжүүр хэмжих хэрэгслүүдээ итгэмжлүүлэн, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болсонд баяр хүргэе! Энэхүү итгэмжлэлийн гэрчилгээний ач холбогдлоос хуваалцана уу. Ялангуяа хэрэглэгчдэд ямар давуу тал бий болж байна вэ?

- Баярлалаа. Манай компани нь хэмжүүр, хэмжих хэрэгслүүдээ Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулан, итгэмжлүүлж, өөрсдөө энэ чиглэлийн шалтгалт тохируулгыг өөрийн төдийгүй салбарын бусад байгууллагуудад хийх эрхтэй боллоо. Энэ нь үндсэндээ компани нь дотоод хяналтаа баталгаажуулж, техник хяналтыг улам сайжруулж буй хэрэг юм. Хэрэглэгчдийн хувьд шатахуун дутуу шахлаа гэх эргэлзэх асуудал байдаг. Үүнийг газар дээр нь баталгаажуулсан багажаар шалгах боломжтой болж байна. 

- Энэхүү итгэмжлэлээс өмнө техникийн дотоод хяналтыг хэрхэн хийдэг байсан юм бэ?

- Засгийн газрын тогтоолоор заавал баталгаажуулах хэмжүүрийн жагсаалтаас мерник, сүмбэн метр, туузан метрийг дотоод хэмжих хэрэгсэл гэдэг утгаар нь хассан юм. Энэ нь эдгээр хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хүсвэл оруулахаар болсон гэсэн үг.

Харин нөөцлөх саванд онооллын хүснэгт зохиох, оношилгооны үл эвдэх болон хэт авианы сорилтууд, механик хэмжилт хийх ажлуудыг тусгай зөвшөөрлийн хүрээнд гүйцэтгэж байсан бол хууль, эрх зүйн орчны өөрчлөлтөөс энэхүү итгэмжлэлийн хүрээнд хийхээр болсон. Энэ нь Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн заалтуудыг тус тус үндэслэн газрын тосны бүтээгдэхүүний дотоод хяналтын хэмжилт, тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, сорилтын хэмжилт хийх замаар техник хяналт тавих зорилготой, хуулийн хүрээнд хийгдсэн ажил юм.

Салбарын ууган байгууллага “НИК” ХХК байгуулагдсан цагаасаа техник, технологийн асуудалд онцгой анхаарч ирсэн нь цаг ямагт аливаа шинэчлэлийг хурдан хугацаанд соргогоор мэдэрч уялдан ажиллах бүрэн чадалтай болохыг харуулж байна гэж боддог. Иймээс ч энэхүү нэр хүндтэй итгэмжлэлийг салбартаа түүчээлэн гардаж байна.

- Итгэмжлэлийн болзлыг хэрхэн биелүүлэв?

- Нэгдүгээрт, боловсон хүчин нь ажлын туршлагатай, тодорхой сургалтуудад хамрагдсан байх ёстой. Манай инженер техникийн ажилтнууд хоёр жил тутам хэмжил зүйн сургалтад хамрагдаж, үнэмлэх, сертификаттай явдаг юм. Өнгөрсөн жил энэхүү ажлын хүрээнд албан ёсоор хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх лабораторийг байгуулан боловсон хүчний хувьд холбогдох үе шаттай хэмжил зүйн сургалтуудад сууж, стандарт, эрх зүйн бичиг баримттай танилцан, шаардлагатай гарын авлага, журам, зааварчилгааг боловсруулан ажилласан. Дээр нь хуучин ашиглаж байсан багаж тоног төхөөрөмжүүдээ баталгаажуулан, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авч, лабораторийн өрөөг стандартын дагуу тохижуулан ажилласан байгаа. 

“Петровис” группийн охин компани, салбарын ууган байгууллага “НИК” ХХК нь группийн техникийн хяналтыг бүрэн хариуцаж, энэхүү сорилт, шалгалт тохируулгыг дотооддоо хийж, техникийн хяналтыг давхар гүйцэтгэж ирсэн билээ. Тус компани нь өнгөрсөн жил өөрийн нөөц бололцоонд суурилан Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9.1, 13.1 заалтууд, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 13 дугаар заалтыг тус тус үндэслэн газрын тосны бүтээгдэхүүний дотоод хяналтын хэмжилт, тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, сорилтын хэмжилт хийх замаар техник хяналт тавих зорилгоор “Оношилгоо, шалгалт тохируулгын лаборатори”-ийг байгуулан ажиллаж байна. Компани нь лабораторийн үйл ажиллагааг хариуцан явуулах мэргэжлийн хамт олныг хэмжил зүйн чиглэлийн мэргэшүүлэх сургалтад үе шаттай хамруулж, сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган, ISO/IEC 17025: 2005 (MNS ISO/IEC 17025: 2007) стандартын дагуу итгэмжлэлийн болзлуудыг биелүүлснээр  гэрчилгээг хүлээн авсан юм.

 

Энэхүү үйл явдалтай зэрэгцэн “Петровис” группийн Шатахууны чанарын сорилтын лаборатори дөрөв дэхь удаагаа итгэмжлэлийн гэрчилгээг гардаж, 10 дахь жилдээ итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааг амжилттай эрхэлж байгааг дашрамд дуулгахад таатай байна. Тус лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүний техникийн шаардлагын стандартад заагдсан үзүүлэлтийг  шинжлэх зориулалттай АНУ, ОХУ, Хятад, Япон улсын нарийвчлал сайтай, өндөр хүчин чадалтай багаж төхөөрөмж дээр сорилтын үйл ажиллагааг суурин ба хөдөлгөөнт байдлаар явуулж байна. Энэ өдрүүдэд болж буй салбарын байгууллагуудын Нээлттэй Хаалганы өдөрлөгт “Петровис” групп оролцож, тус лабораториос хэрэглэгчиддээ өндөр нарийвчлал бүхий багажаар шатахууны октаныг тодорхойлон харуулж ажиллаж байна.

Түүнчлэн мөн салбартаа анхлан нэвтрүүлсэн Redpoint урамшуулалт хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан “Супер үржүүлэгч” аян, сар бүр 4 Prius автомашины эзэн тодруулах “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийг хамтатган зохион байгуулж байгаа билээ. Энэ талаар тус өдөрлөгт очиж мэдээлэл авахаас гадна www.petrovis.mn, www.facebook.com/PetrovisGroup сайтаас аваарай. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.