Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуультай холбоотой бүх МЭДЭЭЛЛИЙГ СЭТГЭГДЭЛГҮЙ ОРУУЛАХ ЧИГЛЭЛ өгөв

ikon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуультай холбоотой бүх мэдээллийг сэтгэгдэлгүй оруулах чиглэлийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээллийн сайтуудад өгөөд байна. 

Тэд албан бичигтээ "Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан мэдээ мэдээлэл, зохион байгуулсан үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй хамаарал бүхий мэдээ мэдээллийг хэрэглэгдчийн сэтгэгдэл оруулах боломжгүйгээр нийтлэхийг зөвлөж байна" гээд "Дээрх зөвлөмжийг сонгуулийн хугацаанд мөрдөж ажиллахыг чиглэл болгож байна" гэжээ. 

Тиймээс iKon.mn сайт сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах хүртэл сонгуультай холбоотой бүх мэдээлэлд уншигч, хэрэглэгчийн сэтгэгдэл авах боломжгүй болж байгааг анхаарна уу.

 

iKon.mn сайт 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.