Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний жаргалын морь" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 15
Сурталчилгаа

ХасБанк "Хүүхэд бүр уран бүтээлч" бүтээлийн уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаад "Монголын Урлагийн Зөвлөл"-тэй хамтран "Миний жаргалын морь" сэдвийн дор Монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншил, уламжлалд чухал байр суурь эзэлдэг “Морь”-ний утга учрыг таниулан сурталчилах, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх, “Морь”-ний соёл, уламжлал, түүхтэй урлагаар дамжуулан соёлын өвийн боловсрол түгээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зорилготой 5-р сарын 7-оос 6-р сарын 7-ны хооронд зохион байгууллаа. 

3-14 насны 3 ангилалд ирсэн бүх бүтээлүүдээр 6-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гаргаж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна. 

Хэзээ: 6-р сарын 14-16-ны өдрүүдэд 09:00-18:00 цаг
            6-р сарын 17-ны өдөр 09:00-15:00 цаг

Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Ногоон морь танхим

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.