Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Дэлхийн ТОП 100 компанийн ОРЛОГО ба АШИГ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN

VisualCapitalist сайт дэлхийн хамгийн том 100 компанийн орлого ба ашгийн хэмжээг харуулсан дата визуалчлал бүтээжээ.

 

Гадна талын тойрог нь тус компанийн жилийн орлогын хэмжээг харуулж байгаа бол дотор талын тойрог нь ашгийн хэмжээг илэрхийлж байна.

Эндээс харвал Apple компани жинхэнэ утгаараа мөнгө үйлдвэрлэгч машин болжээ. Түүнтэй аль ч компанийг харьцуулах аргагүй.

2016 онд Apple $45 тэрбумын ашиг олсон нь Berkshire Hathaway ($24 тэрбум), JPMorgan Chase ($24 тэрбум), Wells Fargo ($22 тэрбум), Alphabet ($19 тэрбум), Samsung ($19 тэрбум), Toyota ($17 тэрбум), Johnson & Johnson ($16 тэрбум), Wallmart ($14 тэрбум) зэрэг компаниудыг хол хаясан үзүүлэлт юм.

Apple-тай дүйх хэмжээний ашигтай компани гэвэл Хятадын төрийн өмчит ICBC, Agricultural Bank of China, China Construction Bank байгаа. Гэхдээ тэдний зах зээлд ажиллах нөхцөл, орчин нь өөр гэдгийг санах хэрэгтэй юм.

Мөн Apple-ийн ашиг нь Coca-Cola ($41.5 тэрбум), Facebook ($27.6 тэрбум) зэрэг томоохон компаниудын орлогоос ч өндөр байна.

Apple $217 тэрбумын орлого олсны 21 хувь нь ашиг болжээ. Тэгвэл Wallmart 2.8 хувь, Amazon 1.7 хувиа л ашиг болгож чадсан харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: VisualCapitalist