Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өрх бүрийг чанартай, өндөр хурдны интернэтээр хангагч “СИТИНЕТ” компани 10 НАС ХҮРЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн төрөлхтний  амьдралын хэмнэл хурдассан өнөө үед интернэтийг ашиглан алба, амины аливаа ажлыг цаг хугацаа, орон зайг товчлон амжуулдаг болсон нь бид бүхэн аргагүй л мэдээллийн эрин зуунд амьдарч байгааг мэдрүүлнэ. Чанар, хүртээмж, хурдаараа шинэ түвшинд хүрсэн интернэт нь өнөөдөр гэрээсээ гаралгүй ажлаа хийх, бизнес эрхлэх, худалдаа үйлчилгээ явуулах бүхий л боломжийг бидэнд олгож байна.

Интернэт үйлчилгээ нь манай улсад анх 20 гаруй жилийн өмнө нэвтэрч байсан түүхтэй. Тэгвэл та биднийг дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгосон өндөр хурдны интернэт үйлчилгээний анхдагчдын нэг “Ситинет” компани нь өнөөдөр арван жилийнхээ ойтой золгож байна.

Арван жилийн хугацаанд “Ситинет” компани хэрэглэгчиддээ чанартай, хурдтай интернэт үйлчилгээг хүргэхийг зорилго болгон ажилласаар иржээ. Жил ирэх тусам өндөр хурдтай, найдвартай, мэдээлэл дамжуулах сувгийг эрэлхийлэх хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж байна. Хэрэглэгчдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд “Ситинет” компани нь сүлжээндээ шинэ технологи нэвтрүүлж Улаанбаатар хотын төвийн орон сууцны хорооллуудыг дэвшилтэд шийдэл бүхий GPON сүлжээнд бүрэн холбосон байна. Энэ нь интернэт дээр суурилсан телевиз болон бусад нэмэлт үйлчилгээг цаашид нэвтрүүлэх техникийн бэлтгэл ажил юм байна.

GPON сүлжээнд холбогдсон айл өрхийн хэрэглэгчид 1000Мбит/секунд хүртэлх хурдаар интернэтэд холбогдон өндөр нягтаршилтай дуу, дүрс бүхий контентыг гацалтгүйгээр үзэх боломжтой болжээ.

Мөн “Ситинет” компани нь үндсэн сүлжээндээ өргөтгөлийн ажлыг хийж нийт хэрэглэгчийн багтаамжийг 200,000-д хүргэжээ. Тус хамт олны хийж хэрэгжүүлж байгаа бас нэг томоохон ажил бол гэр хорооллын өрхийн интернэт үйлчилгээний шийдлийг боловсруулсан явдал. Тэд гэр хорооллын орчин нөхцөлд нийцсэн сүлжээний хамгийн тохиромжтой шийдлийг гаргаж 100 гаруй айл өрхийг сонгон шинэчилсэн сүлжээнд холбон туршилтын ажлыг амжилттай хийсэн байна. Ийнхүү гэр хорооллын иргэд найдвартай, өндөр хурдны, хэрэглээний хязгааргүй интернэтийн үйлчилгээг авч эхэлсэн нь тус хамт олны боловсруулсан шинэлэг шийдлийн үр дүн юм. Цаашид энэхүү ажлаа үргэлжлүүлэн гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар “Интернэтжүүлэх” ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

“Ситинет” компани нь хэрэглэгчиддээ интернэтийг хэрэглээний хязгааргүйгээр ашиглах, дотоодын вэб сайтуудаар ямар ч үед гацалтгүйгээр “аялах”, шөнийн цагаар интернэтийг хурдны хязгааргүй ашиглах зэрэг олон боломжуудыг олгодог байна.

Түүнчлэн интернэт контентыг төвлөрүүлэгч Youtube, Google, Facebook, Akamai сүлжээний кеш серверүүд, мөн вэб болон онлайн тоглоомын тусгайлсан кеш серверүүдийг өөрийн сүлжээнд байршуулж хамгийн их эрэлттэй контентуудыг Монголд байрлах дотоодын контентуудын нэгэн адил өндөр хурдтай, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэх давуу талыг бүрдүүлсэн байна.

10 жилийн нөр их ажлыг нэг санаа, нэг сэтгэлээр гүйцэтгэж байгаа “Ситинет” компанийн хамт олон болон нийт хэрэглэгчдэд нь ойн баярын мэндийг дэвшүүлье!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.