Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 10 дугаар хорооллын тохижилтын ажилтай ТАНИЛЦ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын “ЖАСТ” ШТС-аас “МТ” ШТС хүртэлх туслах зам талбайн тохижилтыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өнөөдрийн энэ тохижилтын ажил бол “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хотын даргаас явуулж байгаа бодлогын нэг илрэл юм.

Нийт 812 метрийн урт, 5,800 м2 сул шороон хөрсийг хучилт хийж, 198 автомашины зогсоолтой, 2 талаараа явган замтай, 98 гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн талбайг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хамт олон богино хугацаанд бий болгож, хугацаанд нь хүлээлгэн өглөө” гэсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сул шороо, тоос бужигнасан, автомашинуудаа эмх замбараагүй байрлуулдаг, иргэд хөлөө амраагаад суух ганц ширхэг сандалгүй, ойрын хэдэн жилд тохижилтын ажил огт хийгдээгүй энэ газарт авто зогсоол, ногоон байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг, амрах сандал зэрэг  иж бүрэн тохижилтын ажил хийгдсэнд иргэд баяртай байгаа юм. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хийж гүйцэтгэсэн байна.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг