Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Минж нутагшуулах төслийн цахим хуудас хөгжүүлэлт, интернэтийн үйлчилгээг НМТГ хариуцаж байна

ikon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Минжтэй танилцъя” арга хэмжээ зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг НМТГ үзүүлэн ажиллаж байна.

Минж нутагшуулах нь Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцөлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж өдгөө 11 бүл 22 толгой минж үржүүлж байна.


Сонирхуулахад, минж нь мэрэгчдийн багт багтах амьтдын дотроос хамгийн том биетэй бөгөөд Монгол Улсын Улаан номонд орсон. Дэлхийд 2 зүйлийн минж бий.

Манай оронд Ховд аймгийн Булган голд Азийн минж тархсан байдаг.

Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 кг, биеийн урт 74-86 сантиметр, сүүлний урт 25-30 сантиметр байдаг аж гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.