Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчдийн хамгийн хариуцлагатай цаг үе болох Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш буюу 2017 оны зургаадугаар сарын 14-ний 12:00 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. 

ЭЕШ өгөх шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг 
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

ЭЕШ-ын үеэр тавигдах шаардлага

  • Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  • Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
  • Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.
2017 оны ЭЕШ-ын хуваарь
 

Энэ жил ЭЕШ-д нийт 40,388 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Үүний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа юм.

Нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах графикаас харна уу.

ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчийн хичээл сонголт
 

ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18,435 нь эрэгтэй, 21,953 нь эмэгтэй байна.

ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчдын тоо
 

Түүнчлэн шалгуулагчдын 17,499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22,889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлжээ.

Шалгуулагчдын тоо аймаг, нийслэл, хүйсээр
 

Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт марааш буюу зургаадугаар сарын 14-нд эхэлж 18-ныг дуустал дөрвөн өдөр үргэлжилнэ.

Монгол хэл, бичгийн болон Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 14-нд дууссан юм.

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв