Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх замыг ӨНӨӨ ШӨНӨӨС эхлэн ХААНА

ikon.mn
2017 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийнэ. Бүтээн байгуулалтын ажил Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа аж.

Тиймээс  2017 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас  2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх 300м автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана. 

Иргэд тухайн бүсэд зорчихдоо  өөр зам сонгон зорчино уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.