Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Чинбат Үндсэн хуулийн цэцийн гишүүн боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн зургаадугаар сарын 06-нд хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Н.Чинбатын нэрийг дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтсон. 

Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн Байнгын хорооны хуралдааны шийдвэрийн дагуу Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг  93.9 хувийн саналаар дэмжлээ.

Тодруулбал түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох Улсын дээд шүүхийн саналыг Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн байна. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохтой холбогдуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. 

Та нар Үндсэн хуулиа л мана

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж " Улсын дээд шүүх хууль биелүүлдэггүй юм бол Монголд хэн хууль биелүүлэх юм бэ?

Хууль зүйн байнгын хороо ерөнхий шүүгч нь хууль зөрчсөн юм бол цэцэд ханд.

Монголын төр хэтэрхий эзэнгүй байна. Үндсэн хуулийнхан заримдаа илэрхий улстөрждөг шүү.

Та нар Үндсэн хуулиа л мана. Улс төрийнхний нөлөөнд ордог. Үндсэн хуулийн цэцийнхэн үүнийгээ болих хэрэгтэй" гэлээ. 

Н.Чинбатын товч намтар:

  • 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
  •  1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.