Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас иргэд авто машины онцгой албан татварын буцаан олголтоо авч эхэлнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой албан татварын тухай хууль тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлснээр хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины онцгой албан татвар нэмэгдсэн.

Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж 43 гишүүн оролцсоноос 87.8 хувийн саналаар дэмжлээ. 

Ингээд уг хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа маргааш буюу иргэд авто машины онцгой албан татварын буцаан олголтоо авч эхэлнэ. 

Онцгой албан татварыг авах хоёр төрлийн бүлэг байгаа юм. 

Импортоор машины оруулаад ирчихсэн онцгой албан татвараа төлөөгүй иргэд онцгой албан татвар төлөхгүйгээр авто машинаа борлуулж болно.

Харин импортоор машины оруулаад ирчихсэн онцгой албан татвараа төлчихсөн борлуулж чадаагүй хүмүүсийн хувьд буцаан олголтыг импортолсон компанид шилжүүлнэ.

Онцгой албан татвар нэмэгдсэнээс хойш Приус худалдаж авсан иргэд иргэдэд буцаан олголтыг өгөхөөр хуулийн төсөлд тусгажээ. 

7-р сарын нэгнээс хос тэжээлт автомашины татварыг 50 хувь хөнгөлнө. 

Гишүүдийн байр суурь:

4.5 сая төгрөгөөр худалдаж авдаг машины үнийг 10 сая хүргэчихсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "4.5 сая төгрөгөөр худалдаж авдаг машины үнийг 10 саяд хүргэчихсэн. 

Энэ хугацаанд татвар нэмэгдсэнээр өндөр үнэтэй машин авсан хүмүүст алдагдал мөнгийг нь буцаан олгох уу? Буцааж олгомоор байна. 

Яагаад гэвэл бидний буруугаас болсон юм чинь. Ер нь яагаад энэ хуулийг хэний лоббигоор оруулж ирсэн юм бэ?. 

Манай төрийхөн 140 ширхэг Lexus 570 13 тэрбумаар худалдаад авчихсан байна.

Бид яагаад Приус унаж болдоггүй юм бэ. 

Том машин унадаг хүмүүс жижиг машин унадаг хүмүүсээ дээрэлхэж байгаа мэт харагдаж байна. 

Сонгууль эхэллээ гээд дахиад өөрчлөлт оруулах вий дээ. Бал сар эхэлчихжээ" гэлээ. 

Шийдвэр гаргахдаа 7 хэмжиж нэг огтлох нь зөв

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Аливаа асуудалд шийдвэр гаргахдаа 7 хэмжиж нэг огтлох нь зөв.

Ер нь бол сүүлийн үед эргэж буцсан шийдвэрүүд их гарч байна. 

Зургаадугаар сарын 09- нээс онцгой албан татварын тухай хууль шинэ өөрчлөлтөөр хэрэгжиж эхлэх нь.

Иргэд мөнгөө авч эхлэнэ. Иргэдийнхээ нийтээр хэрэглэдэг машины татварыг тэглэх хэрэгтэй" гэв. 

"Хөнгөлөлт нийтдээ 4 гаруй тэрбум төгрөг болохоор байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Б.Нямаа "Одоогийн байдлаар тавдугаар сарын 01-нээс хойш импортоор орж ирээд иргэд татвараа төлөөд авчихсан нийт 375 машин байгаа.

Чингэлэгт байгаа гаалийн бүртгэл хийгдээгүй 2,600 орчим автомашин байна.

Хөнгөлөлт нийтдээ 4 гаруй тэрбум төгрөг болохоор байна" гэлээ.