Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Астанаг зорилоо

ikon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын хуралдаанд оролцохоор өнөөдөр мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлнэ.

Мөн хуралдаанд оролцогч зарим улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтууд хийнэ.

“Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцоно.

 

Эх сурвалж: ГХЯ