Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Эх орноосоо урвах гэдэг нэг малгай дор бүгдийг зүйлчлэх нь буруу

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгсдэн хуралдаанаар эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад 39 гишүүн оролцож 79.6 хувийн хэлэлцэхийг дэмжлээ. 

Тодруулбал Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьж байгааг харгалзан хуулийг төслийг УИХ-ын гишүүн Б.Батзориг боловсруулж УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. 

УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж үг хэллээ. 

Эрүүгийн хууль эрүүгийн үйлчлэлийн олон хэргийг шийдвэрлэсэн

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Эх орноосоо урвах гэдэг нэг малгай дор бүгдийг нь зүйлчлэх нь буруу. 

Эрүүгийн хууль эрүүгийн үйлчлэлийн олон хэргийг шийдвэрлэсэн. 

Дайн болон дайн бүхий байдалд дайсны талд урвахыг эх орноосоо урвах гэж үзсэн.

Гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгөх гэдгийг гэмт хэргийн дөрвөн элемент талаасаа тусад нь зүйлчлэх нь зөв" гэв. 

Эх орноосоо урвах гэдэг хуулийн өөр ойлголт

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Гадаадын тагнуулын байгууллагад ажиллах, эх орноосоо урвах гэдэг нэг зүйл ангид хамруулах асуудлыг ярьж байна.

2015 оны эрүүгийн хуулийн найруулгын дагуу явах нь зөв.

Тагнуул болон прокурорын байгууллагынхан юу гэж үзэж байна.

Хамтран ажиллах санаа зорилго хувь ашиг сонирхолд тулгуурладаг.

Эх орноосоо урвах гэдэг хуулийн арай өөр ойлголт шиг санагдаж байна.

Энэ хоёр ойлголтыг нэг малгайн доор оруулснаар хуулийн гажуудал үүсч болзошгүй" гэлээ. 

Улсын ерөнхий прокурорын орлогч,  төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат "Хуулийн төслийг анх боловсруулж байх үед Тагнуулын байгууллага дээрх хоёр зүйл ангийг хоёр гэмт хэрэг болгож салгах ёстой гэсний дагуу салгасан. Ингэж хоёр салгаснаар хэргийн зүйлчлэлийн хувьд нилээнд ач холбогдолтой заалтууд орсон.

Эх орноосоо урвах гэдэг гэмт хэргийн техникийн бүрэлдэхүүнд асуудал байна" гэв.