Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд болон ирэх жил баригдах ГҮҮРНҮҮД

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 10
iKon.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд болон одоо хичнээн гүүр баригдаж, төлөвлөгдөж байгаа талаар мэдээллийг хүргэе. 

Ирэх онд гурван жижиг гүүр баригдахаар төлөвлөгдсөн 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ онд Туул гол дээгүүр хоёр гүүр баригдахаар болж шав тавих ёслолыг нь хийгээд байгаа.

Тодруулбал  Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/мт төмөрбетон гүүр шинээр баригдахаар болсон. 

Түүнчлэн энэ жилийн хувьд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн засвар, Замын Цагдаагийн Газрын ойролцоо баригдах гүүрэн гарц зэрэг нийт дөрвөн гүүрийн ажил хийгдэнэ.

ИНФОГРАФИК: Энэ жил баригдах гүүр болон нүхэн гарц

 

Мөн гурван жижиг гүүр баригдахаар төлөвлөгдсөн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Азийн хөгжлийн банктай хамран хэрэгжүүлж байгаа төслийнхөө хүрээнд Сэлбэ дэд төв дээр 60, 40, 20 метрийн урттай явган хүний гүүрийг барина. 

2018 онд хэд хэдэн нүхэн гарц барихаар төлөвлөж байгаа.

Өмнөх нүхэн гарцууд зөвхөн жижиг тэргэнд зориулсан байсан бол ирэх жилд хийгдэх нүхэн гарцууд төмөр зам доогуурх нүхэн гарцууд байна" гэж ярилаа.

2015 онд баригдсан гүүр, нүхэн гарцууд

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн гүүрний бүтээн байгуулалтын мэдээллийг албаны хүнээс лавлахад " Тийм тайлан мэдээлэл хадгалагдаагүй байна" гэв.  

Ингээд жишээ болгож 2015 онд шинээр баригдсан болон засвар хийгдсэн гүүр, гүүрэн гарцуудын мэдээллийг хүргэж байна. 

Өргөтгөл шинэчлэлт, засвар хийгдсэн гүүр

  • Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүр
  • Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр
  • төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 м туннел

Шинээр барьсан нүхэн болон гүүрэн гарц, туннел

  • Нарны замаас Саруул хотхон хүртэл  авто зам, 20 у/м туннел, нүхэн гарц гүүр
  • Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох шинэ зам, гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 м туннел
  • Хан-Уул дүүрэг 2-р хороо, 19-р хорооллын нэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгээр, чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гарц 

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд өмнөх жилүүдээс харьцангуй олон гүүрний бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ.