Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

6-р сарын 11-нд Абсолютын TOEFL&IELTS-ийн шалгалтууд, зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
 

АБСОЛЮТ сургалтын төвийн сургалтын онцлог, үйл ажиллагааны талаар тус төвийн сургалтын албаны дарга Б.Энхчимэгтэй ярилцлаа.

Абсолют төвийн төгсөгчдийн тоо 40 мянгад хүрсэн

- АБСОЛЮТ сургалтын төвийн танилцуулгаас яриагаас эхэлье?

-Манай сургалтын төв нь 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлээд нийт 16 жил үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд TOEFL, IELTS-ийн шалгалтууд болон засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрүүд, сангуудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутан залуусыг бэлдсээр ирлээ.

Одоогийн байдлаар давхардсан тоогоор манай төгсөгчдийн тоо 40 мянга гаруйд хүрсэн.

 Абсолют төвд хэл шинжлэлийн чиглэлээр АНУ, Англид мастер хамгаалсан TEFL зэрэгтэй Монгол багш нар болон, мэргэжлийн өндөр ур чадвартай Америк, Филлипин, Австрали, Англи багш нар хичээлийг удирдан явуулдаг.

-Танай сургалтын төв бусад сургалтын төвөөс юугаараа онцлог вэ?

-2017 оны байдлаар Монгол улсад нийт 80 гаруй сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна.

Манайх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бусад төвүүдээ чанараараа тэргүүлсээр ирлээ.

Үүнд: нэгдүгээрт манай төгсөгчдийн гаргаж байгаа амжилтууд, хоёрдугаарт багш боловсон хүчний хувьд онцлон хэлмээр байна.

Гадаад багш нарын тухайд зүгээр нэг гадаад хүнийг ярианы дадлага хийлгэх гээд авчирдаггүй.

Их сургуульд дөрвөн жил хэл шинжлэлийн чиглэлээр суралцсан мэргэжлийн багш нар хичээл ордог.

Монгол багш нарын хувьд өөрсдөө TOEFL, IELTS-н шалгалт өгөөд тэтгэлэг аваад гадаадад суралцаад ирсэн багш нар байх ёстой.

Манайд ийм л багш нар хичээл зааж байгаа.

Мөн гуравдугаарт манай төвийн сургалтын программ 16 жилийн хугацаанд байнга шинэчлэгдэн сайжруулагдсаар ирсэн юм.

 Жишээлбэл манай IELTS-ийн ангийн програм нь 16 төрлийн номноос дээжлэн бэлтгэгддэг.

TOEFL-ын ангийн програм нийт 22 номноос бэлтгэгддэг. Нэмээд дуусгах ёстой 29 тест гэж байдаг. Энэ бүгдийг нийлүүлж байж нэг цогц программ үүснэ.

Ийм учраас манай суралцагчид амжилттай төгсөж чаддаг. Энэ үр дүн бол манай хамгийн том давуу тал.

-Танайхыг сонгон суралцах хүмүүст ямар боломжийг нээж өгдөг вэ?

-Манай сургалтын төвийн багш нар төгссөн хүүхдүүдийнхээ сургуульд элсэхээр явуулах гэж байгаа эссэ болон сургалтын төлөвлөгөөг төлбөргүйгээр засаж зөвлөгөө өгдөг.

Суралцагчдаа бүх талаас нь дэмжихийг эрмэлздэг. Мөн манай төв дээр 7 хоногийн 3-5 өдөр төлбөргүй нэмэлт давтлага байдаг.

Мөн хагас бүтэнсайнд 2 удаа Америк багштай ярианы клуб явагдаж байгаа.

Үндсэндээ Даваа гаригаас Ням гариг хүртэл өдөр болгон хэл сурахдаа цаг зарцуулж болно гэсэн үг.

 Өөртөө зав гаргаад боломжийг ашиглах хэрэгтэй. Маш олон тэтгэлэгүүд байдаг.

Харамсалтай нь залуучууд маань үүнийг тэр бүр мэдэхгүй өнгөрчихдөг.

Хэн өөрийнхөө төлөө сэтгэл гаргаж, хөдөлмөрлөж зүтгэж байна тэр хүн боломжийг атгаж чаддаг. 

-Энэ зуны шинэ элсэлтийнхээ талаар мэдээлэл өгөөч?

-Зуны хугацаанд нийт элсэлтүүдээс 2-3 дахин багтаамжтайгаар элсэлт авах гэж байна.

Дунд, гүнзгий, TOEFL, IELTS-ийн бэлтгэл анги, үндсэн анги гээд нийт дөрвөн түвшинд элсэлт авна. Зургаадугаар сарын 12-ноос өглөө өдрийн ангиудын сургалт эхлэнэ.

Бусад ангиуд тогтмол сар болгоны сүүлээр, эхээр, дундуур эхлэх юм. Ерөнхийдөө элсэлтүүд 7-14 хоногийн зайтай эхэлдэг.

Харин зуны элсэлтээс өмнө зургаадугаар сарын 11-нд манай сургалтын төв дээр 11:00-15:00 цагийн хооронд өдөрлөг зохион байгуулагдана.

Энэ үеэр хүмүүс шалгалт болон англи хэл сурах, тэтгэлэгүүдийн талаар зөвлөгөө авч болно.

Мөн англи хэлний түвшингээ үнэ төлбөргүй тогтоолгох боломжтой. 

TOEFL, IELTS-ийн өндөр оноо авах нь чанаргүй боловсролын үр дүн биш

-Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг хүн боломжийг атгадаг гэлээ.  Англи хэл шимтэн суралцагчдын хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх өндөрлөг нь IELTS болон TOEFL-ийн шалгалт байдаг. Эдгээр шалгалтын ялгааг таниар тайлбарлуулмаар байна?

-Хүмүүс нарийн ялгааг нь тэр бүр сайн мэддэггүй. Ялгааг нь сайн мэдэж байж алийг нь өгөх өө сонговол илүү үр ашигтай.

Хувь хүний онцлогоос шалтгаална. Энэ хоёр шалгалт хамрах хүрээгээрээ өөр.

TOEFL-ын шалгалтыг АНУ-аас гадна дэлхийн 130 гаруй улс хүлээн зөвшөөрдөг.

Харин IELTS-ийн шалгалтыг хуучин Их британ, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсууд хүлээн зөвшөөрч байсан. Харин сүүлийн жилүүдэд IELTS-ийн шалгалтын хамрах хүрээ өөр болсон. АНУ-ын их дээд сургуулиуд ихэнх нь уг шалгалтыг зөвшөөрдөг болоод байгаа. Энэ нь TOEFL, IELTS-ийн шалгалтын оноог дүйцүүлдэг болсонтой холбоотой. TOEFL-ын шалгалтын 120 оноо IELTS-н шалгалтын 9 оноо хоорондоо дүйцдэг болсон. Эдгээр шалгалтууд шинжлэх ухааны англи хэлээр авдаг шалгалтууд юм.

Төрөл төрлийн шинжлэх ухааны ухагдахуунуудыг унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн чадвараар шалгадаг.

Шууд бусаар буюу үгсийн сан, дүрэм мөн бичих хэсэгт бүтэц зохион байгуулалт, утга уялдаа гэх мэт байна.

TOEFL-ын шалгалт нь 4 цаг гаруй үргэлжилдэг бөгөөд интернэтээр авдаг.

Харин IELTS-ийн шалгалтын үргэлжлэх хугацаа 3 цаг орчим байдаг. 

TOEFL-ын шалгалтын ихэнх хэсэг нь олон сонголтот хариулттай асуултаас бүрддэг. Хариултуудынх нь хоёр нь буруу нэг нь зөв, дахиад нэг нь бүр илүү зөв юм шиг харагдана.

Тэгэхээр хүн андуураад хамгийн зөв мэт санагдаж байгаагааг сонгочихдог.

Тэр нь ихэвчлэн унагаах хариулт байх магадлалтай.

Тиймээс уг шалгалтыг төстэй төрлийн тестүүд дээр сайн ажилласан уйгагүй хүн өгвөл илүү үр дүн гаргана.

IELTS- ийн асуултын бүтэц тэс өөр

Нөхөх,тохируулах, үнэн худлыг олох гэх мэт байдаг учраас сэтгэх чадварын хурд шаарддаг.

Манай үндсэн курс хоёр сарын хугацаатай. Тэгэхээр хоёрхон сарын хугацаанд бэлдээд TOEFL, IELTS-ийн өндөр оноо авчихна гэж байхгүй.

Давхар долоо хоногийн 3-4 өдөрт үнэ төлбөргүй давтлаганд хамрагдана. Амралтын өдрөөр Америк багштай speaking club хичээллэдэг.

Speaking club нь мэтгэлцээн маягаар маргаантай нэг сэдвийн хүрээнд явагддаг. Энэ нь суралцагчдад шинэ санаа өгөхийн зэрэгцээ шинэ үгийн мэдлэгээ тэлэхэд нь тусалдаг.

TOEFL, IELTS-ийн өндөр оноо авах гэдэг чанаргүй боловсрол олгоод гардаг үр дүн биш.

Маш хариуцлагатай ажил. Сургалтанд суусны дараа шалгалт өгөхөд хэдэн оноо авсанаас сургалтын чанар ямар байсан бэ гэдэг нь шууд харагддаг.

-Хамгийн сүүлд гаргасан болон 16 жилийн хугацаан дахь Absolute-н амжилт, үр дүнгээс дурьдвал?

-Хамгийн сүүлд буюу энэ тавдугаар сард гаргасан бидний бахархмаар амжилтууд гэвэл Төгсбилэг IELTS-н 8 оноо, Энхзаяа, Эрдэнэ-очир, Булган нар 7.5 оноо авсан. Манай сурагч Тэргэл дэлхийн top 100 сургуулийн 34-д багтдаг сургуульд тэтгэлэгээр суралцахаар боллоо.

Бид амжилтад хүрэхийн тулд сургалтын чанартаа л анхаарсан. 16 жилийн хугацаанд ямар нэг маркетинг, сурталчилгаа хийгээгүй.

Хүмүүс амнаас ам дамжаад л манайхыг мэддэг болсон.

Мөн суралцагч, төгсөгчдийнхөө TOEFL, IELTS-ийн шалгалтын өндөр амжилтууд, Англи хэлний олон улсын олимпиад, Гадаад харилцааны сайдын нэрэмжит англи хэлний улсын олимпиад зэрэг нэр хүндтэй олимпиадуудад үзүүлсэн тогтмол  амжилтууд сургалтын чанараараа дөрвөн удаа буюу 2009, 2012, 2014, 2015 онуудад боловсролын салбарын гран при-г хүртсэн.

Энэ бүхнээс харахад бидний сургалтын чанар ямар вэ гэдэг харагдах болов уу.  

-Нийгмийн хариуцлагатай ажлын хувьд ямар ажил хийдэг вэ?

-Абсолют жил болгон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хандив өгдөг. Хамгийн сүүлд ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасагт шарлалтын аппарат хандивласан.

Энэ онд ЦЕГ-ын сургалтын төвд англи хэлний танхим тохижуулж өгсөн.

ЦЕГ-ын найман албан хаагчийг анхан шатнаас Toefl, Ielts-ын анги дүүргэх хүртэл сургаж байгаа. Энэ мэтчилэн цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.