Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ: 2017 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын анхааралд

ikon.mn
2017 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2017 оноос өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид 2017 оны 06 сарын 10-аас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна.

Мөн та бүхэн http://eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангийн хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж аваарай.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Бүртгэлийн хуудас /Баталгаажуулсан байх/
  2. Суудлын хуваарь 
  3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг 
  4. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв