Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбайгаас онцлох ТАВАН үйлчилгээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв талбайд өнөөдөр  БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Тус өдөрлөгт ЦУОШГ болон Улаанбаатар хотод байрлах яамны харъяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Их, дээд сургуулийн төлөөлөл болон эко сургуулийн сурагчид оролцож байгаа юм. 

Та өдөрлөгт ирсэнээр агаарын бохирдлыг буурлуулах талаар өөрийн саналаа өгч, усны нөөцийн сан болон ойн судалгаа, нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл авах боломжтой. 

Ингээд уг өдөрлөгөөс амьдралд хэрэгтэй ТАВАН зүйлийг нэрлэж байна.

 Нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг гэрэл ашиглахын ач тусын талаар мэдээлэл авах 
 
Гэрэл зургийг mpa.mn

Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай "Оюуны тулга" бүрэн дунд сургуулийн сурагчдаас гэрлийн эрчим хүч хэмнэлтийн талаар болон усны зохистой хэрэглээ, хогийг байгальд хаяхгүй байхын үр нөлөө, тогтвортой хөгжлийн талаар мэдээлэл аваарай.  

Тэд ангидаа болон гэртээ Led гэрэл хэрэглэж хэвшжээ.

Энэхүү гэрэл нь бусад гэрлээс нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг байна.

Нүүрс хүчлийн хий бага ялгарснаар агаарын бохирдол багасч, дэлхийн дулаарлыг бууруулах ач холбогдолтой аж. 

Модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцтай танилцах 
 
Гэрэл зургийг mpa.mn

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвийн асраар та зочилсноор модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцтай танилцах боломжтой.

Мөн мод сөөгний үр шинжлэх, ойн сонгомол үрийн нөөц бүрдүүлэх, хадгалах зааварчилгаа авч болох юм. 

Ойн сангийн талбай нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 11.80 хувийг эзэлдэг.

Нэг жилийн хугацаанд нэг мод 12 кг CO2 өөртөө шингээж дөрвөн ам бүлтэй өрхийн жилийн хүчил төрөгчийг хангадаг байна. 

Хүнсний бүтээгдэхүүн эмийн ургамал худалдаж авах
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн асарт саатаарай. Ингэснээр та зөгийн бал хуш, буйлсын үр, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн цайг худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэж болох юм.

Зөгийн балыг нэг килограммыг нь 25 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Зөгийнөөс нийтдээ зургаан төрлийн бүтээгдэхүүн гардаг аж. 

Мөн тус асараас орон нутгаас ирсэн өөрсдийн гараар хийсэн эсгий урлал, эмийн ургамал, ажлын багажыг та сонирхоорой.

Тухайлбал хөрс чийрэгжүүлэгч, үндэс цавчигч, жимс хураагч зэрэг багаж хэрэгслийг борлуулж байна.

Үнийн хувьд эмийн ургамал савлагаатай нь 850 төгрөгнөөс эхэлж байгаа бол ажлын багаж хэрэгслийн хамгийн дээд үнэ нь 28 мянгаар зарагдаж байгаа юм. 

Эко хэрэглээг бий болгох
 
Гэрэл зургийг mpa.mn

Бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх АНУ-ын технологотой танилцаарай.

Түүнчлэн ус хэрэглэдэггүй, бохирыг бүрэн боловсруулдаг Швед эко 00, шаланд тулсан хийцтэй үнэргүй, усгүй хөтөвч, уснаас дулаан гаргах халаалтын тогоо индукцийн аргаар ажилладаг эко зуух зэргийг сонирхож өөрийн ахуйдаа зориулан худалдаж авах боломжтой. 

Эрчим хүчний хэмнэлттэй халаалт халуун усны шийдлийн шинэ санаа таныг хүлээж байгааг дуулгамаар байна.

Вакум халаагуур, уснаас дулаан үйлдвэрлэх төхөөрөмжийг үзэж сонирхох боломжтой. 

Орон нутгийн үйлдвэрлэлтэй танилцах
 
Гэрэл зургийг mpa.mn

"Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүд" асарт очсоноор та модны үндэс ашиглаж хийсэн бүтээлүүд болох толь, цаг, эмээлийн тавиур зэрэгтэй танилцаж болох юм.

Модны үндэс ашиглаж хийсэн толь нь улсын хоёрдугаар чуулганд оролцож хоёрдугаар байранд оржээ.

Мөн бурханч лам Пүрэвбатын хийсэн бүтээлүүдийг сонирхоорой. "Аглагийн хийд"-ийн уран зургийг үзэж болно.

Түүнчлэн экологийн цэвэр аргаар хийсэн түлшийг танилцуулж байна.

Гэрэл зургууд:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг