Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Засвар хийхдээ усан суурьтай, хоргүй будаг ашиглаарай

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Бид амьдралынхаа дийлэнх цаг хугацааг гэртээ болон ажлын байрандаа өнгөрүүлдэг. Тиймээс ч ажил, гэрээ аль болох тав тухтай, эрүүл мэндэд эерэг байхаар тохижуулахыг эрмэлздэг. Хэрвээ та засвар хийх гэж байгаа бол тосон будаг бус дэвшилтэт технологийн усан суурьтай хоргүй будаг ашиглаарай. 

Яагаад усан суурьтай будаг гэж?

Хүний эрүүл мэнд болон байгальд хор нөлөөгүй

Барилгын засалд ашигладаг дийлэнх будаг их бага хэмжээгээр хар тугалга агуулсан байдаг. Энэ нь хүний тархи мэдрэлийн системд асар хор хөнөөлтэй. Мөн хортой элементүүд агаар, хөрсөнд маш удаан хугацаанд хадгалагддаг учраас байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулдаг байна. Харин усан суурьтай будаг нь хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй тул олон улсад өргөн хэрэглэх болсон. 

Тэсэрч дэлбэрэхгүй, галд шатахгүй

Усан суурьтай будаг нь тосон будгийн ажиллагааг 100 хувь орлож чадахын дээр шатамхай шинж чанаргүй. Тиймээс хадгалах, зөөвөрлөх явцад тэсэрч дэлбэрэх аюулгүй. Галын эрсдэлээс хамгаалдаг давуу талтай юм.

“Интерьерийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд энэхүү усан суурьтай будагны шинж чанарт тун талархалтай ханддаг юм"

 

Хурц үнэргүй

Засвар хийх үед засварчид будагны үнэрт хордох, будагны үнэрийг гаргах гэж олон хоногоор хүлээх зэрэг асуудлууд байдаг. Тэгвэл усан суурьтай будаг нь хурц үнэргүй учраас дээрх асуудал үүсэхгүй. Интерьерийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд энэхүү усан суурьтай будагны шинж чанарт тун талархалтай ханддаг юм. Мөн усан суурьтай будаг нь:

  • Үнэргүй, Усаар шингэлж хэрэглэдэг
  • Угааж арчихад ховхорч унахгүй
  • Хурдан хатдаг
  • Далдлах чадвар сайтай
  • Будах талбай илүү
  • Хатуулаг чанар сайтай зэрэг маш олон давуу талтай.

Усан суурьтай будгаар юу будаж болох вэ?

Энэхүү будгийг барилгын дотор засалд өргөн ашигладаг. Тухайлбал бетон, шавар, мод, ган, гипсэн хавтангийн гадаргууны өнгөн түрхлэг болгож хэрэглэнэ. Матте, гялгар гэсэн хоёр төрөл байдаг.  1188 өнгө гардаг учраас өнгөний сонголтонд санаа зовох асуудалгүй.

 

“Бээжингийн 5 тойрог дотор тосон будаг хэрэглэхгүй, зөвхөн усан суурьтай будаг хэрэглэх тогтоолыг Хятадын Засгийн газраас гаргасан байдаг”

Усан суурьтай будгийг хаанаас авах вэ?

Будгийн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн технологиороо БНХАУ-д тэргүүлэгч “Чен Ян” группийн шилдэг бүтээгдэхүүн болох усан суурьтай будгийг “Ноён Трейд” компани оруулж ирдэг. Усан суурьтай будагны чанарын өндөр үзүүлэлтийг Хятадын Засгийн газар үнэлж энэхүү будгийг бүх нийтээр хэрэглэж заншихыг бодлогоор хангаж өгчээ.

Тодруулбал Бээжингийн 5 тойрог дотор тосон будаг хэрэглэхгүй, зөвхөн усан суурьтай будаг хэрэглэх тогтоолыг Засгийн газраас нь гаргасан байдаг. Харин манайд энэ мэт бодлогоор зохицуулаагүй, засварыг аль болох хямд өртгөөр хийх сонирхолтой байдгаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их. Ялангуяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засварт хямд, хортой, толгой эргэм үнэртэй будгийг хэрэглэдэг нь маш том алдаа юм. Шинэ технологийн усан суурьтай будгийг ашиглан ирээдүй хойч болон хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих цаг болжээ. 

“Ноён Трейд” компани нь “Чен Ян” үйлдвэрийн усан суурьтай будгийн албан ёсны дистрибьютерийн эрхийг 2014 онд авсан бөгөөд мөн үйлдвэрийн гадна дотор эмульс болон шалны резинэн будгийг худалдаалж байна.

 
Оффис-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо NT center
Дэлгүүр-Улаанбаатар хот, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд BIG худалдааны төвийн 60-р лангуу
Утас: 9408-7000, 94097000
www.noyontrade.mn 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.