Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулган түр завсарлах нь

Монголын мэдээ
2017 оны 6 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын 2017 оны ээлжит чуулган зургаадугаар сарын 9 буюу ирэх Баасан гарагт түр завсарлах бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан гишүүд тойрогтоо очиж, өөрийн намын нэр дэвшигчээ сурталчлах учраас чуулганыг Ерөнхийлөгчийн сонгуулиар түр завсарлуулахаас өөр аргагүй болно. Хаврын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг баталж ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан.

Мөн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах УИХ-ын тогтоолын төсөл зэрэг эдийн засаг үр өгөөжөө өгөх хуулийн төслүүдэд гол анхаарлаа хандуулжээ. Түүнээс гадна сүүлийн хэдэн жил яригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулган идэвхтэй хэлэлцэж хоёр ч тогтоолын төсөл баталсан билээ.

Хаврын чуулган түр завсарлаад долоодугаар сарын 1-нд хуралдаж 10-нд Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөр хаалтаа хийх аж.

Тэгвэл УИХ-ын чуулган энэ долоо хоногт Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудал, БНХАУ-ын Экспорт-Импортын банк, манай улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, Малын генетик нөөцийн тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэн батлах юм байна.

 

Зураг