Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр дэвшигчдийн сурталчилгаа маргааш эхэлнэ

Монголын мэдээ
2017 оны 6 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургаадугаар сарын 26-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу маргаашаас албан ёсоор эхэлнэ.

Нэр дэвшигчид 18 хоногийн турш сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөх эрхээ авсан билээ.

Эдгээр нэр дэвшигчид 21 хоногийн хугацаанд аймгуудаар орж, мөн нийслэлийн есөн дүүрэгт иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийх учиртай.

Дашрамд дурдахад, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гурван нэр дэвшигч МҮОНРТ-ээр шууд мэтгэлцэх асуудлаар гурван намын Ерөнхий нарийн бичиг нар МҮОНРТ- ийн удирдлагатай өнгөрөгч амралтын өдөр уулзаж ярилцжээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.