Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Коосэн технологийн дээд боловсролын хөтөлбөрт нийцсэн туршилт, судалгааны лабораторитой болно

ikon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, КООСЭН-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Исао Танигүчи нар өнөөдөр Коомэн боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллах болон аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Коосэн боловсролын системийг олон нийтэд таниулах, 2017 онд Коосэн технологийн дээд боловсролын хөтөлбөрт нийцсэн туршилт, судалгааны лабораторийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх тал дээр хамтран ажиллана.

Япон улсын өндөр хөгжилд Коосэн чухал хувь нэмэр оруулсан шиг Улаанбаатар хотын хөгжилд ч Коосэн боловсролын систем хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд онцоллоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс