Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Монцемент" үйлдвэр ДЭЛХИЙД үнэлэгдлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас Монголын үндэсний үйлдвэрлэгч Монцемент Билдинг Материалс ХХК-ийн “Монцемент” төсөлд Environmental & Social Best Practice Award буюу Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл, Тогтвортой хөгжлийг хангагч шагналыг тавдугаар сарын 31-нд гардууллаа.

Дэлхийн 65 улсын хамтын эзэмшил бүхий олон улсын санхүүгийн байгууллага болох ЕСБХБ нь Монполимет групптэй хамтарч Дорноговь аймгийн Өргөн суманд жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” үйлдвэрийг 2015 онд бүтээн босгосон билээ.

ЕСБХБ-наас жил бүр “Тогтвортой хөгжлийг хангагч” шагналыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүх төслүүдээс шалгаруулж нэг төсөлд олгодог. Тус шагналыг энэ жил “Монцемент” төсөл авч чадсан нь дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргасан үйл явдал боллоо.

"Энэ жил 38 төсөл өрсөлдсөн"
 

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко уг үйл ажиллагааны талаар “ЕСБХБ, “Монполимет” групптэй хамтран “Монцемент” төслийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.

Манай банкнаас санхүүжүүлж буй олон төсөл дотроос “Монцемент” төсөл байгаль орчинд ээлтэйгээс гадна Монгол Улсын эдийн засгийг солонгоруулж, уул уурхайн салбараас үйлдвэржилтийн салбарт хэрэгжүүлж буй төсөл гэдгээрээ чухал ач холбогдолтой.

"Монцемент" үйлдвэр нь Монголын анхны ЭКО, усны хэрэглээгээ 90 хувиар, цахилгааны хэрэглээгээ 30 хувиар бууруулж чадсан үйлдвэр юм. Дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл гэвэл уг үйлдвэр нь хамгийн сүүлийн үеийн байгууламж болох хаягдал дулааныг дахин ашиглах үйлдвэрийг цогцолбортоо оруулснаараа онцлогтой.

Бид жил бүр дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжиж буй төслүүдээсээ шилдгийг шалгаруулдаг. Энэ жил 38 төсөл өрсөлдөж Монгол Улсын “Монцемент” төсөл “Тогтвортой хөгжлийг хангагч” шагналыг авлаа. Та бүхэнд баяр хүргэе” гэв.

"1,000 гаруй хүнд ажлын байр бий болголоо"
 

“Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан Монгол Улсаас анх удаа энэ шагналыг “Монцемент” үйлдвэр авч байна.

Бид яагаад шалгарсан бэ гэхээр дэлхийд цөөхөн байдаг WHR систем буюу хаягдал халуун хийг ашиглаж үйлдвэрийн эрчим хүчийг бий болгодог, улсаас эрчим хүчний хараат бус цөөн үйлдвэрүүдийн нэг юм.

“Монцемент” үйлдвэр усыг дахин ашиглаж, говийн цөлжсөн бүсэд ногоон байгууламж бий болгож, 1,000 гаруй хүнд ажлын байр бий болгосон.

Манай брэнд Монгол Улсад бүрэн танигдлаа.

Цемент гэдэг тухайн улсын дэд бүтцийн гол бүтээгдэхүүн байдаг. “Монцемент” чанар, түүхий эд, орц найрлагаараа европ стандартыг хангасан бөгөөд байгаль орчинд ээлтэй технологиор үйдвэрлэгддэгээрээ онцлогтой” гэв.

"Монцемент компани орон нутгийн удирдлагуудтай уялдаа холбоо сайтай ажилладаг"
 

Өргөн сумын Засаг дарга Ж. Сүхбаатар “Манай Дорноговь аймгийн Өргөн суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монцемент” үйлдвэр “Тогтвортой хөгжлийг хангагч” гэдэг энэ нэр хүндтэй шагналыг авч байгаад нутгийнхаа иргэдийн өмнөөс баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.

Тус компани орон нутгийн удирдлагуудтай уялдаа холбоо сайтай ажилладаг. Үүний нэг илрэл нь Дорноговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээгээ байгуулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тийм ч учраас миний бие өнөөдрийн энэ шагнал гардуулах ажиллагаанд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж байгаа юм.

“Монцемент” үйлдвэр бүтээгдэхүүнээрээ орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулдаг. Одоогоор Өргөн сум, Дорноговь аймгийн харьяатай 150 гаруй иргэн тус үйлдвэрт ажиллаж байна. Мөн Өргөн сумын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг солих, сайжруулах ажилд “Монцемент” үйлдвэр хувь нэмрээ оруулж байгаа” гэв.

"Гадаадын томоохон хөрөнгө оруулалтуудыг сайн засаглалтай компаниуд л татдаг"
 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Манай эдийн засгийг хөдөлгөгч хүч нь Аж Ахуйн Нэгжүүд. ААН-үүдийн хувьд тогтвортой байх, ажлын байраа хадгалж үлдэх том сорилттой сүүлийн жилүүдэд тулгарлаа.

Энэ хүндрэлийг давж гараад, засаглалаа хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг татаж, оруулсан хөрөнгө оруулалтаа ажил болгож чадаж байгаа компаниудын нэг нь “Монцемент Билдинг Материалс” компани юм.

Гадаадын томоохон хөрөнгө оруулалтуудыг сайн засаглалтай компаниуд л татдаг юм байна” гэв. 

Гэрэл зургууд

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn

 
 
 
 
 

 

 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.