Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-ийн найман захирлыг ажлаас нь халсан шалтгаанаа тайлбарлалаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн 9, 18, 67,107 зэрэг Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын Газар 279 өргөдөл гомдлыг хүлээж авсан

Нийслэлийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа "Өчигдөр нийслэлийн ЕБС-уудын захирлыг үүрэгт ажлаас нь халсан талаар мэдээ гарсан.

Үүний дагуу бид тодорхой үндэслэлтэй бодит мэдээллийг хүргэх гэсэн юм.

Өнгөрсөн есдүгээр сараас хойш нийт нийслэлийн ЕБС дээр Нийслэлийн Боловсролын Газрын даргын 11 удирдамжийн хүрээнд 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт явуулсан.

2016 оны  есдүгээр сараас хойш НЗДТГ болон НБГ-д 279 өргөдөл гомдлыг сургуулийн багш нар болон эцэг эхчүүдийн зүгээс хүлээж авсан.

Үүнийг шийдвэрлэх шаардлагын улмаас дээрх төлөвлөгөөт бус шалгалтуудыг явуулсан байгаа.

Шалгалтын дараа холбогдох арга хэмжээг нийт 32 захиралд сахилгын шийтгэл ногдуулснаас найман захирлыг ажлаас нь халсан.

Мөн 15 захиралд сануулга өгч, 10-г нь цалингийн 20 хувь хүртэл торгох зэрэг сахилгын арга хэмжээ авсан " гэлээ. 

Ашиг сонирхлын байдлаар асуудалд хандаж шийдвэр гаргаагүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулга "Нийслэлд төрийн өмчийн 131 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Төрийн бус өмчийн 94 сургууль байгаа.

Нийтдээ нийслэлд 225 сургуульд 233 мянган хүүхэд суралцаж 17 мянган багш ажилчид ажилладаг. Ийм том салбар.

Тэгэхээр энэ том салбарын хүрээнд хууль тогтоомжийн хэргэжилтийг хангах төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүдийн орон тоо төсвийн ил тод байдал, эрүүл ахуй, сургалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явж байгаа талаар төлөвлөгөөт шалгалтыг хийдэг.

Мөн иргэдээс ирсэн өргөдөл гомдлын хүрээнд төлөвлөгөөт бус шалгалт явагдсан.

Хууль тогтоомжийг зөрчиж ямар нэгэн ашиг сонирхлын байдлаар асуудалд хандаж шийдвэр гаргаагүй.

Хуулийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулаад гарсан зөрчил дутагдалд арга хэмжээ авсан" гэв.  

Сургуулийн спорт заал түрээсэлсэн гэдэг бол зөвхөн нэг зөрчил

Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл "18-р сургууль дээр 43 зөрчил, СХД-ийн 9-р сургууль 30 зөрчил, 67-р сургууль дээр 29 зөрчил тус тус илэрсэн.

Эдгээр сургууль нь боловсролын тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэх мэт хуулиуд холбогдох сайдын журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн нь тогтоогдсон.

Ингээд захирлуудад ажлаас халах болон сануулга, сахилгын шийтгэлийн ногдуулсан.

Сургуулийн анги танхим орчин болон ялангуяа спорт заалыг түрээслэхийг БСШУ-ны сайдын 2008 оны 98-р тогтоолоор хориглочихсон байгаа.

Тэгэхээр сургуулийн спорт заал түрээсэлсэн гэдэг бол зөвхөн нэг зөрчил" гэлээ.