Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Де Ниро: Америк одоо “Эмгэнэлт инээдмийн жүжиг” болсон

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Холливүүдийн нэрт жүжигчин Роберт Де Ниро Брауны их сургуулийн төгсөлтийн баярт уригдаж үг хэлжээ.

Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчний хэлсэн үг Трампын засаг захиргааны эсрэг агуулгатай байсан юм. Тэрээр өнөөдрийн Америкийн улс төрийн амьдралыг дэлгэцийн урлагтай харьцуулж ярихдаа өмнө нь Америк орон “сэтгэл хөдөлгөм, урам зориг хайрласан драм” байсан бол одоо “эмгэнэлт инээдмийн жүжиг” болж хувирсан гэжээ.

Де Ниро ерөнхийлөгч Дональд Трампыг үзэж чаддаггүйгээ сонгуулийн сурталчилгааны үеэр олон удаа илэрхийлж байсан. Жүжигчин “Тэр бол өөдгүй амьтан, тэр бол нохой, тэр бол гахай. Ярьж байгаагаа ч ойлгодоггүй мангуу” гэж Трампыг тодорхойлоод хүмүүсийг түүнд саналаа өгөхгүй байхыг уриалж байв.

Эцэст нь Де Ниро төгсөгчдөд “солиорлыг зогсоохын төлөө ажилла” хэмээн уриалсан байна.

 

Эх сурвалж: FoxNews