Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны хөдөлгөөнд саад болохгүй байхыг зөвлөлөө

ikon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43.2-т заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний /24,000/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Одоогийн байдлаар автобусны зогсоолд зогсож зорчигчийн буух, суух болон автобусны хөдөлгөөнд саад болсон 349 зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан  авч, Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэн 196 тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлээд байна.

Иймд нийт тээврийн хэрэгслийн жолооч нартаа хандаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, автобусны зогсоолд зогсохгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.