Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ү.Хүрэлбаатар: МҮБХ албан ёсны тэргүүнээ сонгосон

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус “Их Эе” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар төлөөллүүд нь өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Их Эеийг хуралдуудах эрх нь МҮБХ-нд байгаа

 Ээлжит бус Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатар "Ээлжит бус Их Эеийн хурал шүүхийн шийдвэрийн дагуу болсон.

Хурлаар Холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөнөөс Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар нэрээ татаж Л.Чинбат МҮБХ-ны тэргүүнээр 100 хувийн саналаар сонгогдсон.

Их Эеийн зарлан хуралдуулах дүрэмд 200 хүртэлх төлөөлөгч гэж заасан байдаг.

Өчигдрийн ээлжит бус Их Эе-д нийт 170 төлөөлөл оролцсон. Хурлаар МҮБХ-ны тэргүүнийг сонгож батламжлах, цэцдийн зөвлөлийн дарга болон гишүүдийг томилсон.

Хууль ёсны хурал болсон талаар баримт байна.

Улсын Дээд Шүүхийн 2003 оны долдугаар сарын 01-ний өдрийн 403 тоот тогтоолоор МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулах тухай шийдвэр гарсан.

Гэвч энэ хурлыг хуралдуулаагүй. Их Эеийг хуралдуудах эрх нь МҮБХ-нд байгаа.

2014 онд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан хуралдуулж, ээлжит бус Их Эеийг зарлах шийдвэр гарч, цэцдийн зөвлөл хуралдсан.

Энэ хурлаар Их Эеийг зарлах ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн гол зорилго шүүхийн шийдвэрийн дагуу Их Эеийг хуралдуулах байсан. МҮБХ албан ёсны тэргүүнээ сонгосон" гэлээ. 

Хуучин удирдлагууд ухамсараараа үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэнтий аймгийн бөхийн холбооны дарга Н.Хүдэрбаатар "МҮБХ-ны ээлжит бус Их Эе хууль дүрмийн дагуу хуралдсан гэдгийг албан ёсоор хэлье.

Хуучин МҮБХ-нд дэд тэргүүн гэсэн албан тушаал басныг болиулж, дотоод ажлаа хариуцсан гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалыг оруулж ирсэн.

Гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд сонгон шалгаруулалтаар зарлана.

Өчигдрийн хурлын тайланг албан ёсоор хуучин удирдлагуудад хүргүүлнэ.

Энэ бичгийг хүлээж аваад хуучин удирдлагууд маань ухамсараараа үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байна" гэв.