Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын уулзалтад оролцохоор Казахстаныг зорино

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын 8-нд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ээлжилт уулзалт болно. Уг уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан улсыг ирэх сарын эхээр зорино. 

Манай улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад 2004 онд элссэн бөгөөд ажиглагч гишүүний статустай.

2001 онд байгуулагдсан тус байгууллагад ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан улсууд гишүүнчлэлтэй байдаг. Энэ жил Казахстан улс ШХАБ-ыг даргалж байна.