Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голоо Тунгалаг байлгах аян 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 26
Сурталчилгаа

Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч APU компани нь тогтвортой хөгжлийн нэг чухал баримтлал болох байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, хог хаягдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлийн хүрээнд ажилчдынхаа санаачилгыг дэмжиж “Тунгалаг Туул” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт мянга гаруй ажилчид болон бусад аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцож 50 гаруй тонн хогийг цэвэрлэж, Туул голын эрэг дагуух газарт хог хаягдал хаях зориулалттай хогийн сав байрлуулж ажилласан байна.

 
APU компанийн ажилчдын цуваа

Энэ жилийн арга хэмжээ маань ажилчдын төлөөлөл нээж үг хэлснээр эхэлсэн.

Учир нь ажилчдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа тул ажилчдын төлөөлөл өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, аяндаа амжилттай оролцохыг уриалсан юм.

Үүний дараа урлагийн тоглолтуудаар үргэлжилсэн бөгөөд Өвөр Монгол залуус маань биднийг дэмжин хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн нь онцлог байлаа.

 
APU компанийн хангамжийн менежер Л.Ананд нээж үг хэлэв
 
`Туул голын сав газар` -ын Усны менежмент төлөвлөлтийн албаны дарга Х.Түвшинбаяр
 
`APU Dance` клубын бүжигчид үндэсний бүжгээ бүжиглэв
 
ӨМӨЗО залуу дуучин Ө.Содцэцэн уртын дуугаар ая дуу өргөв
 
APU компанийн ХХАА инженер Б.Сүх-Эрдэнэ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч буй нь

Бидний хувьд Зайсангийн гүүрнээс баруун тийш Яармагийн гүүр хүртэл нийт 3,3 км талбайд цэвэрлэгээ хийсэн бөгөөд зуут, аравтын системд хуваагдан өөрсдийн хуваарилагдсан талбайдаа ажиллаж, далангийн наана байх зам дагуу хогоо шуудайлан цуглуулж нийт 15 тонн хогийг “Хот Тохижилтын Газар” ОНӨААТҮГ-ын машинуудад ачуулсан юм.

 
 
 

“Тунгалаг Туул” аянд APU компанийн 300 ажилчид хамрагдсан төдийгүй бидний үйл ажиллагааг дэмжин Депод ХХК, Грийт Эмпайр ХХК, Цэц Зам Пласт ХХК, Сан Транс Монгол ХХК зэрэг аж ахуй нэгжүүд мөн “Туул голын сав газрын захиргаа” болон ӨМӨЗО-ны харилцагч байгууллагын төлөөлөл болсон Өвөр Монгол залуус нэгдэж Туул голоо цэвэрлэх, хамгаалах үйлсэд хамтран ажилласныг дуулгахад таатай байна.

 
Шуудайлсан хогоо машинд ачуулах гэж буй байдал

Мөн хотын иргэд та бүхнийг Улаанбаатар хотынхоо ундны усны гол эх үүсвэр болсон Туул голоо хайрлан хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, хүн бүр дор бүрнээ хогоо хогийн саванд хаяж, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна!

Туул голоо Тунгалаг байлгацгаая!

 
 

 

                                        

                                              

                                                                                                                              

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.