Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Хүүхдийн баяраар ЗЦА-аас 365 албан хаагч хамгаалалтад гарна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн баяраар Замын Цагдаагийн Алба хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө. 

Замын Цагдаагийн албаны хамгаалалтын хэлтсийн тасгийн дарга Д.Бат-Эрдэнэ "Замын Цагдаагийн Албаныхан хүүхдийн баяраар бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

Замын Цагдаагийн Албанаас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүүхдийн соёлын амралтын хүрээлэн дээр нийт 365 албан хаагч хамгаалалтад гарна. 

Үлдсэн бие бүрэдэхүүн алслагдсан болон ачаалал ихтэй зам талбайд ажиллана.

Хамгаалалтын үеэр Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Мөн энэ амралтын өдрүүдээр цаг агаарын байдал дулаарсантай холбогдуулан орон нутгийн замд чиглэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон зорчигдын тоо нэмэгдэж байна.

Үүнийг дагаад зам тээврийн осол гэмтэл гарах нь ихэссэн.

Жолооч нарт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна" гэв.