Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд эдийн засгийн өсөлт -0.2 хувь байхаар таамагласан

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан тухай Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн билээ. Энэ нь олон улсын байгууллагууд болон дотоодын бодлого тодорхойлогчдын хүлээлтээс давсан үзүүлэлт юм. Гэхдээ энэхүү өсөлт нь улирлын чанартай бөгөөд оны эцэст буурсан байна гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Тухайлбал оны эцсээр манай эдийн засгийн өсөлт -0.2 хувь буюу бага зэрэг агшсан байх талаар Монголбанкны Бодлогын хэрэгжилт, зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул өнөөдөр мэдээллээ.  Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Эдийн засгийн өсөлт 2016 оны эцэст ОУВС-гаас хүлээж байсан төсөөллөөс өндөр буюу 1 хувийн гүйцэтгэлтэй гарсан.  Энэ нь уул уурхайн салбарын өсөлт хүлээгдсэнээс өндөр байсантай холбоотой. Уг өсөлт уул уурхайн бус салбартаа ч эерэгээр нөлөөлсөн.

2017 оны хувьд эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнө нь -2.1 хувь гэж төсөөлж байсан. Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой шинэчилж өсөлт -0.2 хувь байна гэж таамаглаж байна.  Өөрөөр хэлбэл эдийн засгийн төлвийг бага зэргийн агшилттай буюу 0 орчим хувь байна гэж харж байна. Цаашид томоохон мега төслүүд хэрэгжвэл 2017 оны эдийн засгийн өсөлтийн төлөв өөр байх боломжтой” гэсэн юм.