Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

80, 90 -ээд оны залуусын шүтээн “EAST-17” Монголд ирнэ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Их хотын хамгийн том интертайнмент төв “Crocus Event hall” –оос улирал тутам цаг хугацааг ухраан дурсамж сэргээхээр зохион байгуулдаг “Back to the 80, 90 Disco Crocus” арга хэмжээнийхээ хүрээнд Европийн алдарт London Beat, La Bouche, Joy хамтлагуудыг эх орондоо авчирч байсан нь саяхан.

Харин энэ удаа дэлхий дахинд 18 сая цомог борлуулж байсан Их Британийн алдарт хөвгүүдийн хамтлаг East-17 хамтлагийг 2017 оны 06-р сарын 09 нд фенүүдтэй нь уулзуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Цомгуудыг нь ахин дахин сонсдог байсан залуусын сэтгэлийг хөдөлгөсөн алдартай уран бүтээлүүдийг нь хамтдаа дуулж бүжиглэсэн гайхалтай тоглолт болох нь гарцаагүй биз ээ!

2004 онд East-17 Монголд

1990-ээд онд өөрийн гэсэн өнгө аяс, стиль имижээрээ тодрон хөгжмийн урлагт ДЭЛХИЙН гэх тодотголыг хүртэж чадсан хөвгүүдийн хамтлаг бол East-17 билээ. 

Тус хамтлаг 2004 оны зун Монголд ирж LUMINO хамтлагтай хамтран нэгэн үдшийг доргиож өнгөрөөсөн ч  залуу нас, хайр, аз жаргалын тухай цоглог хэмнэл бүхий тэдний  хит уран бүтээлүүдтэй танилцсан 40 минут Монголын фенүүдийнх нь хувьд чамлалттай хугацаа байсан гэдэг.

2017 онд East-17 Crocus Event hall-д

Үүнээс хойш хэдийнээ 13 жил өнгөрчээ. Одоо ч тэдний хит уран бүтээлүүд болох It`s all right, House of love, Stay another day –г залуус сонссоор.

Танил, дотно хэрнээ тухайн үеийн дурсамжийг сэргээх,  залуу насыг нь санагдуулам ая эгшгийг бид Монголдоо, тэр дундаа Crocus Event hall-д мэдрэх боломж тун удахгүй бүрдэх гэж байна.

Тэдний түүх

East 17 хамтлаг нь 1991 онд Лондон хотод байгуулагдаж хотынхоо шуудангийн хаягийг хамтлагийн нэрээ болгосон түүхтэй. Анх байгуулагдахдаа AMERICAN RAP урсгалаар гарч ирж байсан нь залуучуудын сонирхлыг маш хурдан татаж нэр алдарт хүрэх анхны алхам нь болсон байдаг.

Хамтлагийн гишүүд сингл уран бүтээлүүдээ ремикс хэлбэрт хөрвүүлж эхэлсэнээр удалгүй тус хамтлаг Dance хэмнэлд илүү амжилт гарган тэдний содон, шинэлэг, загварлаг  дүр төрх нь  1990-ээд оны өсвөр үеийнхэн, залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг болгожээ.

East-17 хамтлагийн 1992 оны  8-р сард гаргасан House of Love дебют сингл нь олон нийтэд хүрсэн даруйдаа Их Британийн топ 10-н хитд жагсаж тухайн ондоо нийт 600,000 хувь борлуулагдсан байдаг.

Байгуулагдсан цагаасаа  хойш тус хамтлагийн 12 хит дуу ТОП 10-т багтаж, 18 сингл нь шилдэг 20-д удаа дараа 1-5 долоо хоногоор жагсаж, 4 цомог нь шилдэг хитийн жагсаалтад тэргүүлж байсан гайхалтай амжилтыг гаргаж байсан.

 

Одоогоор хамтлаг 3 гишүүнтэй бөгөөд 2010 онд Brian Harvey, 2013 онд Tony Mortimer нар уран бүтээлээ орхисоноор унаган гишүүдээс Terry Coldwell, John Hendy нар үлдэж 2014 оноос Robbie Craig –ыг шинэ гишүүнээр элсүүлэн уран бүтээлээ туурвиж байна

Тэд одоо ч ДЭЛХИЙН ХАМТЛАГ

Өнгөрсөн (2016) оны 3-р сард дуучин Adele твиттертээ East-17 хамтлагын Been around the world, but there's no place like home, oh baby буюу Around the World дууны Брайны дуулдаг дахилт хэсгийг Твиттертээ оруулан East 17 хамтлагийн таних тэмдэг бүхий хүрэмтэй  зураг өмсөж жиргэсэн нь энэхүү хамтлаг  90-ээд оны охид, хөвгүүдийн дурсамж бүхэнд хоногшсон байдгийн нэгэн тод илрэл юм.

Ийнхүү нэгэн цагт дэлхийн шүтээн байж домог болж чадсан  East-17 хамтлаг “Crocus Event hall”- д уран бүтээлээ толилуулахаар шинэ бүрэлдэхүүнээрээ эх оронд маань айлчлах болсон урамтай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна. Энэ зуны хамгийн анхны тэсрэлт хийсэн шоуны тасалбараа 60000, 100000 төгрөгөөр Ticket.mn болон 1900-1800 аар захиалах боломжтой юм.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77110101, 80044411, 80101144

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.