Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүд түргэний машинтай боллоо

ikon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2017 оны  улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069 маркийн нийт 151 машиныг өгөх юм.

Үүнээс Баянхонгор, Өвөрхангай аймгийн  сумдын эрүүл мэндийн төвүүдэд өчигдөр 12 автомашин олголоо.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан.

Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүслээ.

 

Эх сурвалж: ЭМЯ