Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурван хүүхэд хулгайлсан гэх эмэгтэйг саатуулан шалгаж байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Гурван охин хулгайлсан Хятад эмэгтэй Тэди төвөөс баригдлаа гэх мэдээлэл, сэрэмжлүүлэг олон нийтийн цахим сүлжээнд гараад байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тодруулахад "Гурван хүүхэд хулгайлсан гэх мэдээллийн дагуу холбогдох эмэгтэйг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж байна.

Тухайн эмэгтэйг хүүхэд хулгайлсан уу, мөн аль улсын иргэн болохыг тогтоохоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар ажиллаж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн энэ талаар тодорхой мэдээлэл хүргэх болно.