Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганзориг: Автомашины үнийг импортлогчид хиймлээр өсгөөгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны 05 дугаар сарын 22-нд Приус машин шатсан талаар болон  эко автомашины татвар нэмсэн асуудлаар эко автомашин импортлогчид, автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. 

Приус автомашины үнэ хоёроос гурван сая төгрөгөөр нэмэгдсэн 

Тээвэр зуучийн нэгдсэн холбооны захирал Б.Ганзориг "Үнийн хөөрөгдлийн талаар янз бүрийн яриа яригдаад байна.

Өнөөдрийн байдлаар шинэ хууль мөрдөгдөөд эхэлчихсэн болохоор яах ч аргагүй эко автомашин нэмэгдсэн өртөгөөр борлогдож байгаа.

Хэрвээ төр засгаас бидний шийдвэрийг харгалзан үзэж автомашинд хуучин татварыг ногдуулсан тохиолдолд Приус автомашинууд 05 дугаар сарын нэгнээс өмнө ямар үнэтэй байсан тухайн үнээрээ борлогдоно.

Түүнээс автомашины үнийг импортлогчид хиймлээр өсгөөгүй.

Нэг саяас сая хоёр зуун мянган төгрөгний татвар төлдөг байсан автомашин 3,500,000 төгрөгний гаалийн татвар төлж байгаа.

Ийм учраас Приус автомашины үнэ хоёроос гурван сая төгрөгөөр нэмэгдсэн. 

Япон улсаас 05 дугаар сарын 01-нээс хойш орж ирсэн онцгой албан татвар өндөр төлөхөөр он залуу Приус машинуудыг чингэлгээ суллаад ГЕГ-ын талбайд хураасан.

Төр засаг нааштай хариу өгвөл хуучин татвараа төлөөд авбал иргэд хохирохгүй" гэлээ. 

Бид засгаас гарах шийдвэрийг нааштай байна гэж итгэж байгаа 

 
Гэрэл зургийг mpa.mn

Эко автомашин импортлогчдын холбооны гишүүн Б.Ганзориг "Тавдугаар сарын 22-нд болсон Приус машин шатсан хэрэгт эко автомашин импортлогчдын холбооноос оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэ асуудлыг ямар нэгэн байдлаар улс төржүүлмээргүй байна.

Эко машин импортлогчдын холбоо болон манай холбоо бүх асуудалд мэргэжлийн байдлаар хандаж байгаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд Улаанбаатар Төмөр Зам болон төрийн байгууллагууд, Гаалийн Ерөнхий Газар зэрэг газрууд бидний нөхцөл байдлыг ойлгоод чингэлэгийн түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн.

Бид засгаас гарах шийдвэрийг нааштай байна гэж итгээд хүлээлтийн байдалтай байгаа" гэв.