Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүүхдийн баярыг тохиолдуулан 29 дүгээр сургуулийн багачуудад бэлэг өглөө

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ий хамт олон Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр 29-р тусгай сургуулийн хүүхэд багачуудад бэлэг өгдөг уламжлалтай билээ. Өнөөдөр тэд уламжлал ёсоор 29 дүгээр сургуулийн 1-5 дугаар ангийн 150 сурагчдад бэлэг гардууллаа.

Ард Даатгалын гүйцэтгэх захирал Г.Цогбадрах "Манай "Ард Санхүүгийн Нэгдэл" үүсгэн байгуулагчдын зүгээс хүүхэд залуучуудыг дэмжих тал дээр олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Өнөөдрийн энэ арга хэмжээ бол хүүхэд багачуудыг дэмжих цувралын нэг нь байгаа юм. Энэ арга хэмжээг бид жил болгон уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн.

Манай хамт олны зүгээс удахгүй болох хүүхдийн баярын мэндийг Монголынхоо бүх бяцхан үрсдээ дэвшүүлж байна" гэв.

29 дүгээр сургуулийн захирал М.Сарантуяа "Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ий хамт олон болон захирал Ч.Ганхуяг манай сургуульд олон жилийн маш их хөдөлмөр зарцуулж байгаа хүн. Манай сургуулийг ивээн тэтгэж, жил бүрийн хүүхдийн баяраар манай сурагчдад бэлэг өгдөг, мөн хүүхдүүдийг нэгдсэн журмаар Тэнгис кино театрд кино үзүүлдэг юм. 

Түүнчлэн, манай сургуулийн дотуур байранд их олон удаагийн тусламж үзүүлсэн. Жишээлбэл, манай дотуур байрны хамт олонд компьютерийн өрөөг тохижуулж өгсөн, биеийн тамирын талбай, аюулгүй орчныг бүрдүүлсэн хашаа хүртэл барьж өгсөн. 

Тиймээс Ард Санхүүгийн Нэгдэлийн хамт олондоо хүүхэд болгонд маань ивээлээ хайрлаж, манай сургуулийг дэмждэгт талархалаа илэрхийлж байна" гэв.

Жил бүр уламжлал болгон зохиодог арга хэмжээ учраас 29 дүгээр сургуулийн сурагчид Ард Даатгалын хамт олон зориулж урлагийн тоглолт бэлдсэн байв.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг