Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн номын сангаас бестселлер номуудыг уншаарай

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг номын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийтийн номын санд сүүлийн үеийн бестселлер болж буй номууд нэмэгдлээ.  

Тодруулбал, Ш.Шажинбатын “Элс, Цас” роман, Б.Эрхэмбаярын “Алганы хээ-I, II”роман, Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” түүхэн роман, Г.Аюурзанын “Сахиуст хангайн нууц”, “Бөөгийн домог”, “Шүгдэн” зэрэг номууд ирсэн байна. Мөн ХХ зууны шилдэг роман болох Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн-I, II” зэрэг номуудыг дүүргийн нийтийн номын сангаас уншаарай. Түүнчлэн Хилари Клинтон “Миний амьдарлын түүх” зэрэг орчуулгын номууд, оксфордын толь бичгүүдийг уншиж, ашиглах боломжтой боллоо.

Арав гаруй мянган номын фондтой тус нийтийн номын сангаас өдөр тутмын сонин хэвлэл болон хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах, олшруулах зэрэг үйлчилгээг авч болно.

Дашрамд дурдахад, тус нийтийн номын сан нь төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын сан бөгөөд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар 2015 онд байгуулагдаж байсан ажээ.