Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АН-2-ын шинэчлэгдсэн загвар TBC-2MC агаарын хөлөг Монголд ирлээ

ikon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-2 агаарын хөлгийн далавч их биед засвар хийж, АНУ-ын honeywell  компанийн таван алгатай сэнс тавьж, шинэчилсэн TBC-2MC агаарын хөлгийг ОХУ-ын Новосибирск хотын мэргэжилтнүүд бүтээсэн байна. 

TBC-2MC онгоцыг цаашид дотооддоо үйлдвэрлэх боломжтой

ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал "Аймаг сумын төвүүд нь өргөн уудам газар нутагт таруу байршилтай бөгөөд тэдгээрийг холбосон авто замын байдал туйлын хүндрэлтэй, төмөр замын сүлжээ хөгжөөгүй зэргээс иргэд хол замд тохь тух алдах, даарах, олон цагаар саатах зэрэг хүндрэл бэрхшээл тулгардаг. 

Эдгээр хүндрэлийг шийдэхэд богино агаарын зайн нислэгийг бага зардлаар үйлдэх жижиг хөнгөн онгоцны нислэг үйлчилгээ бий болгох шаардлагатай юм. 

АН-2 онгоц өөрийн үүргээ гүйцэтгээд 1991 онд зогссон.

Шинэчилсэн энэхүү TBC-2MC онгоцыг цаашид дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэж харж байна" гэлээ. 

TBC-2MC агаарын хөлгийг өвлийн нөхцөлд ашиглахдаа хөл ангид нь цана суурилуулж өгсөн нь нисгэгчид цасан бүрхүүлтэй талбайд буулт хөөрөлт үйлдэхэд хялбар болгожээ.

Тус агаарын хөлгийн зорчигчийн салоны хэсэг: 

  • Бүхээгийн дулаалга болон доторлогоог дуу чимээ тусгаарлагч материалаар хийсэн
  • Зорчигчдын гар тээш хадгалах тавиуртай
  • 12-13 хүний налдаг суудал байрлуулсан
  • Гэрэлтүүлэг болон агааржуулалтын системээр тоноглогдсон 
  • Захиалагчийн хүсэлтээр ариун цэврийн өрөө нэмэх боломжтой
  • Эмнэлэгийн түргэн тусламжийн зориулалтаар тоноглосон
Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг