Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээлэл технологи, ICT салбарын ажилтнуудын дундах Э-спортын аваргууд тодорлоо

ikon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Мэдээллийн технологи харилцаа холбооны компаниудын дундах спортын наадам жил бүр өрсөлдөөнтэй болдог. Спортын олон төрлөөр өрсөлддөг ч тэдгээрээс салбарын  илэрхийлэл болсон тэмцээн бол Э-спорт юм. 

Энэ жил салбарын тэмцээн өнгөрсөн Ням гарагт буюу 5-р сарын 21-ний өдөр Zen цахим спортын төвд Counter-Strike: Global Offensive төрлөөр амжилттай болж өнгөрлөө. 2009 оноос  зохиогдож эхэлсэн э-спортын төрөлд байгууллагын багууд идэвхтэй оролцдог.

LendMN –ий хамт олон салбарын залуусыг дэмжин ажилласан тус тэмцээнд  Мобиком, Юнител, Жи-Мобайл, Саммит, Ай Ти зон, Юнимедиа Солюшнс, Топика гэх 8 байгууллагын ажилтнууд оролцсон. 

Баг бүр олон сар бэлтгэл хийсний үр дүнд тэргүүн болон гутгаар байрыг Мобиком компанийн баг, 2-р байрыг Юнител компанийн баг эзэллээ. 

Э-спорт нь 1972 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд өдгөө дэлхий даяар 75 сая тамирчинтай болжээ. Counter-Strike: Global Offensive тоглоомын төрлөөр улс орон бүрт нийт 2,000 орчим тэмцээн болдог ба шагналын нийт сан нь 33 сая ам.долларт хүрээд байна.