Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-ийн оюутнууд 3D принтер, сийлбэрийн машин зохион бүтээжээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв талбайд өнөөдөр зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. 

Өдөрлөгт ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн оюутнууд өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж байна. Уг сургуулийн оюутнууд 3D принтер, сийлбэрийн машин зохион бүтээжээ. 

Сийлбэрийн машиныг бид 500 мянган төгрөгт багтааж хийсэн

 

ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн оюутан Ц. Доржсүрэн "Төвөгтэй хэлбэр дүрстэй эд ангиудыг өгөгдсөн хэмжээсийн дагуу гаргах боломжтой сийлбэрийн машин зохион бүтээсэн.

Энэхүү машин хурд, бүтээмж зэрэг ажиллагааны хувьд сайн болсон.

Манай улсын хувьд энэ машиныг гаднаас авч байгаа.

Тэгэхээр бид үүнийг худалдаж авахгүйгээр өөрсдөө хийх боломжтой.

Дээд курсын ахтайгаа анх хамтарч ойролцоогоор уг машиныг хоёр сарын хугацаанд хийсэн.

Гаднаас гураваас таван сая орчим төгрөгийн үнэтэй орж ирдэг сийлбэрийн машиныг бид 500 мянган төгрөгт багтааж хийсэн.

 Тус машиныг МУИС-д захиалгаар хийж байгаа. Хийцийг нь хүмүүс өөрсдөө хийж болно.

Харин удирдлагын хувьд бид нартай холбогдоод бэлэн болгосон удирдлагаас жишээ авч ашиглаж болно. 

Мөн 3D принтер хийсэн. Өөрөө шууд хэвлэх боломжтой.

Принтерийн ард пластик материал байгаа.

Тэрийг нь халаагаад ямар ч биетийг хийхэд 3D байдлаар хэвлэнэ. Гурван тэнхлэгийн дагууд хөдлөнө.

Гадуур зарагддаг үнэ нь 500 мянга орчим.

Бидний хийсэн принтер нь өөрсдийн сургалтанд ашиглаж байгаа материал ашиглан хийсэн болохоор үнийн хувьд харьцангуй хямд.

Хийцийн хувьд голлох нь зардал нь гарна.

3D принтерийг 200 мянган орчим төгрөгийн үнэтэйгээр захиалгаар хийж өгч болно.

Өмнөх бүтээлээ сайжруулахын тулд энэхүү принтерийг хийсэн" гэлээ.